НИТХ энэ сарын 16-нд хуралдаж, Хотын даргаар С.Мөнхчулууныг сонгосон. Тэгвэл өчигдөр НИТХ-ээс Ерөнхий сайдад С.Мөнхчулууныг батламжлуулах албан бичгийг хүргүүлжээ. Ерөнхий сайд ажлын 14 хоногт багтан хариуг нь өгөх учиртай. Хуулиараа нэг удаа буцаах эрх У.Хүрэлсүхэд бий. У.Хүрэлсүхийн хувьд С.Мөнхчулуун анхнаасаа түүний захиалсан хүн нь биш. Тиймээс батламжлах уу, үгүй юу гэдэг нь улс төрийн хүрээнд анхаарал татаж байна.
С.Мөнхчулууныг хотын даргаар сонгохыг хүлээн зөвшөөрөхгүй, НИТХ рүү буцаавал энэ асуудлыг дахин хэлэлцэх ёстой. Ингэхдээ НИТХ өмнө гаргасан шийдвэрээ дахин баталгаажуулж, С.Мөнхчулууныг хотын даргаар сонгосон бичгээ Ерөнхий сайдад илгээвэл батламжлах бичгийг хүлээн авснаас тав хоногийн дотор багтаан хариуг нь өгнө.
НИТХ-аас ирүүлсэн саналыг Ерөнхий сайд өөрчлөх хууль эрхзүйн хүрээнд олгогдсон эрх мэдэл байхгүй тул буулт хийхээс аргагүй байдалд орж болохоор байна. МАН-ын дарга У.Хүрэлсүх шударга ёс ярьж, улс төрд шинэчлэлийг эхлүүлээд байгаа. Тэгвэл одоо Нийслэлийн Засаг даргыг батламжлах эсэх асуудал дээр түүний ам, ажлын зөрүүг харж болох юм.
С.Мөнхчулуун нь НИТХ-ын дарга С.Амарсайхантай өрсөлдөж, таван хүний илүү саналаар Хотын даргаар сонгогдсон. Түүний ажлын түүхийг харахад ч энэ албан тушаалд тохирохгүй гэх асуудал байхгүй. Тиймээс У.Хүрэлсүх С.Мөнхчулууныг батламжлахгүй бол улс төрийн зорилготой гэж харахаас өөрцгүй юм.
More Stories
15 ДАВХАРЫНХАН АМЬ АВРАХЫН ТУЛД АТГ, ПРОКУРОРТОЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ХҮСЭЛТ ГАРГАЖЭЭ
Хилийн чанад руу гарсан “Херо” энтертаймэнтийн захирал Б.Баатар, “Бодь интернэшл” компанийн гүйцэтгэх захирал А.Амундра нарын сураг Их Британи улсад гарчээ....
39 дэх удаагийн номын баяр тавдугаар сарын 15-нд эхэлнэ
39 дэх удаагийн “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд” ирэх тавдугаар сарын 15-17-нд Төв талбайд болно. Номын баярт тогтмол 300 мянга...
ЗГ: Импортын зарим барааны гаалийн албан татварын хувь, хэмжээг тогтооно
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар Эрүүл мэндийн салбарынхны цалингийн тогтолцоог цэгцлэх, бизнес эрхлэгчдэд тулгамдсан асуудлыг чөлөөлөх зэрэг...
Авто засварын газрын Вьетнам иргэд нэгнийхээ аминд хүрчээ
Бүгд найрамдах социалист Вьетнам улсаас Монгол Улсад хөдөлмөр эрхлэхээр ирж, авто засварын газарт ажиллаж байсан Вьетнам иргэд нэгнийхээ аминд хүрсэн...
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төсөл: Хэн, юу хэлэв?
Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн “УИХ-ын тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах буюу “УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах” тухай хуулийн төсөл олны...
Насан хүрээгүй хүүхэд мотоцикл унаж яваад осол гарган, бэртжээ
Цагдаагийн байгууллагад өчигдөр Архангай аймгийн нутаг дэвсгэрт “Автомашин мотоциклтой мөргөлдсөн байна” гэх дуудлага мэдээлэл ирснийг шалгахад Тоёота лексус маркийн тээврийн...
