“Улаанбаатар марафон 2026” олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд Д.Сүхбаатарын талбайгаас тусгай ангиллын 500 метрийн гүйлтээр эхэлнэ.
Оролцогчдыг www.ulaanbaatar.marathon.mn цахим хуудсаар тавдугаар сарын 1-ний 17:00 цаг хүртэл бүртгэнэ гэж НЗДТГ-ын хэвлэлийн хэлтсээс мэдээлээд дараах зөвлөгөөг хүргэв.
Холын зайд гүйх үндсэн бэлтгэл:
Уралдааны өмнө тогтмол давтамжтай гүйх төлөвлөгөө гарган, тууштай бэлтгэл хийх.
Гүйх техникийг зөв эзэмшсэнээр гэмтлээс сэргийлж, гүйцэтгэлээ сайжруулах боломжтой. Гүйхдээ хөлийн өлмий болон улаар гишгэхгүй аль болох бүтэн гишгэж, зөв алхамтай гүйх нь чухал.
Бие махбод сэргэх хугацааг харгалзан, өөрийн онцлогт тохируулан бэлтгэлийн давтамж, ачааллаа зөв тохируулах.
Хөлд эвтэйхэн, өмнө нь туршиж дассан гутал, хөлс шингэдэг хувцас сонгон өмсөх. Уралдааны өдөр шинэ хувцас, хэрэгсэл хэрэглэхээс зайлсхийх нь зүйтэй. Учир нь өмнө нь хэрэглэж байгаагүй зүйлс нь тухгүй мэдрэмж төрүүлэх, холгох, зэрэг эрсдэл дагуулж болзошгүй.
More Stories
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
