Нэг. Гэрэл харагдна уу?
Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа ололцсон зүйл үгүй. Бүр нэмж цэрэг илгээсэн шигээ сууж байна. Ормузын хоолой, Улаан тэнгис зэрэг газрын тос тээвэрлэлтийн гол зам “нарийнтсан” хэвээр. Бүр ч дордож магадгүй өнгөтэй.
Путиных ч ялгаагүй. Оросод байдал илүү дордоогүй боловч мөн дээрдээгүй. Өөрсдийгөө яая гэсэн янзаараа байна.
Дэлхий яг л хэвээрээ шатахуунаар цангаж, үнийн өсөлтийг хараал суухаас өөрийг хийж эс чадаж байна.
**Хоёр. Муу дээр муухай**
Муухай дээр улцан гэгчээр хятадууд өөрсдийгөө бодьё гээд 10 дугаар сард газрын тосны бүтээгдэхүүний экспортыг Хонконг, Макаогоос бусад чиглэлд түр зогсоочихлоо. Нэмэлт дарамт!
АНУ-д дизель түлшний үнэ галзуурлаа. Дизелийн экспортоо больё оо хэмээн дорвитой ярьж эхлэв. Хэрэв Франц, Герман хоёр стратегийн дизелийн нөөцөөсөө гаргахгүй бол АНУ ярьж байгаагаа хийнэ гэлээ.
Саудын Араб ч эвгүй байна. Гол эх үүсвэр болсон энэ улсад гарсан өнгөрсөн сарын халдлага арай ч “халдагыг нь хагалчихаагүй”. East-West нефтийн хоолой нь тагларсан. 10-р сар гарсаар дахин ажиллаж эхэлсэн ч жигдэртлээ удах төлөвтэй.
Орос ч дизелийнхээ хоригийг сунгаатахлаа. Дизель, онгоцны түлшийг 2026 оны 10 дугаар сарын 31 хүртэл, автобензинийг 2027 оны 1 дүгээр сарын 31 хүртэл гаргахгүй. “Даллага авахуулсан айл” шиг л байна. Оросын зарим мужуудад манайхаас ч дор байдал үүссэн.
More Stories
16 настай охины амийг хөнөөсөн Ц.Давгадорж нарт холбогдох хэргийн хяналтын шатны шүүх хуралдаан энэ сарын 29-нд болно
Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн 2026 оны аравдугаар сарын 29-ний өдрийн шүүх хуралдаанаар Ц.Давгадорж, Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ, Х.Энхсайхан нарт...
ХОТЫН ДАРГА АСАН Х.НЯМБААТАР ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН ТӨСЛИЙН ХҮРЭЭНД “SHONGFU CONSTRUCTION ENGINEERING” КОМПАНИАС ИХ ХЭМЖЭЭНИЙ АВИЛГА АВЧ БАЙЖЭЭ
Хотын дарга асан Х.Нямбаатар нь Олон улсын хоригт орсон хятадын компанийг Туулын хурдны замын төсөлд оруулж их хэмжээний авилгалын мөнгийг...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч бараалхлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд Саксони муж улсад хэрэгжүүлж буй...
Улс төрийн шинэчлэлийг өөрөөсөө, өөрийн намаас эхлүүлнэ
Нэг Монгол хөдөлгөөн, Реформ клубыг төлөөлөн Г.Занданшатар өнөөдөр Монгол Ардын Намын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн...
Ихэнх нутгаар цас орно
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Архангай, Өвөрхангайн ихэнх, Хөвсгөл, Булган, Сэлэнгийн зарим, Говь-Алтай, Баянхонгор, Төв аймгийн хойд, Хэнтийн баруун хойд, Өмнөговийн...
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
