Хилийн чанад руу гарсан “Херо” энтертаймэнтийн захирал Б.Баатар, “Бодь интернэшл” компанийн гүйцэтгэх захирал А.Амундра нарын сураг Их Британи улсад гарчээ. Тэд Лондон хотын “Park Lane Club”, “The Palm Beach” зэрэг казинод орж гарч, тансаг байдлаар амьдран, эх орноо сурталчлах нэрээр олсон олон сая фунт стерлингээ үрж явааг гэрчүүд мэдээлж байна.
Уг нь хууль хяналтын байгууллагууд тэднийг албадан авчрах боломжтой ч АТГ-ын удирдлагуудын зүгээс Х.Баттулга, Л.Оюун-Эрдэнэ нарын хамсаатнуудад холбогдох хэргийг шийдвэрлэх тал дээр хойрго хандаж ирсэн гэх шүүмжлэл бий. Тиймээс Б.Баатар, А.Амундра нарын АТГ болон Эрүүгийн цагдаагийн газарт шалгагдаж байсан хэргийг Тагнуулын Ерөнхий газар (ТЕГ) татан авч, нэгтгэн шалгаж эхэлжээ.

Хуулийн хариуцлага ба “Бачимдал”
Эрүүгийн хуульд 2021 онд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр авлига, албан тушаалын хэрэгт оноох ялыг чангатгаж, хамгийн багадаа 12 жил хорих ял оноохоор болсон. Саяхан ЭМДЕГ-ын дарга асан Л.Бямбасүрэн авлига, мөнгө угаах хэрэгтээ 13 жилийн ял сонссон нь үүний нэг жишээ юм. Үүсээд буй нөхцөл байдлаас үзвэл Б.Баатар, А.Амундра нарт 20 орчим жилийн хорих ял тулгарах магадлалтай тул тэд олон нийтийн сүлжээгээр дамжуулан өөрсдийгөө өмгөөлөх, бусдыг буруутгах ажилдаа орсон бололтой.
Найруулагч Б.Баатар саяхан өөрийн цахим хуудастаа:
“Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ойрын хүмүүс намайг дуудаж, ‘Ерөнхийлөгчийн засаглал’ сэдэвт нэвтрүүлэг хийхийг шаардсан. Миний бие татгалзсан тул надад хэрэг тулгаж, хэлмэгдүүлэх гэж байна” хэмээн мэдэгдсэн.
Гэвч Ерөнхийлөгч У.Хүрэлсүх албан ёсны мэдэгдэлдээ дахин нэр дэвшихгүй, дарангуйлал тогтоохгүй гэдгээ илэрхийлж, авлигатай тэмцэх, УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийг санаачилсан нь Б.Баатарын яриа үндэслэлгүй болохыг харуулж байна.
“Буулт хийх” хүсэлт ба түүхэн сургамж
Харин А.Амундра АТГ-т хандан:
“Нэр бүхий улстөрч, бизнесмэнүүдтэй холбоотой авлигын хэргийг илчлэхэд бэлэн байна. Гэхдээ гэр бүлийн минь аюулгүй байдлыг хангах гэрчийн хамгаалалт шаардлагатай” гэх хүсэлт гаргажээ.
Яг ийм агуулгатай хүсэлтийг Б.Баатар ч мөн ирүүлсэн байна. Гэмт хэрэгт холбогдсон этгээдүүд ял завшиж, амиа аврахын тулд бусдыг гүтгэх, мөрдөн байцаалтыг төөрөгдүүлэх, хэрэг наймаалцах оролдлого хийдэг нь эрүүгийн түүхэнд шинэ зүйл биш юм.
Үүнтэй төстэй нэгэн түүхийг дурдвал, 1937 онд Дотоод явдлын яамны ажилтан байсан Бүргэдэйн Лосол олон зуун хүнийг хэлмэгдүүлсэн хэргээр өөрөө цаазын ял сонсжээ. Тэрбээр амьд үлдэхийн тулд “ахин 300 хүний хэргийг илчилнэ” хэмээн өргөдөл бичиж, хоёр жил орчим хугацаа хожсон ч эцэст нь өөрөө цаазлагдсан түүхтэй.
Өдгөө Б.Баатар, А.Амундра нар “шинэ үеийн Б.Лосол” болж, бусдыг илчлэх нэрээр өөрсдийн хийсэн хэргийн хариуцлагаас мултрахыг хичээж байна. Нэгэн цагт олон нийтийн оюун санааг залуурдаж байсан эрхмүүд өнөөдөр ийнхүү арчаагүй байдалд орсон нь харамсалтай.
More Stories
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
