Хотын дарга асан Х.Нямбаатар нь Олон улсын хоригт орсон хятадын компанийг Туулын хурдны замын төсөлд оруулж их хэмжээний авилгалын мөнгийг Х.Баттулгын байгуулсан Сингапур дахь офшор дансаар дамжуулж авч байсныг хууль хяналтыг байгууллага шалгаж байна. Уул уурхайн салбарын дээрэмчин гэгддэг АНУ-ын сангийн яамны (OFAC) “Хар жагсаалт”-д орсон “ZHONG FU DEVELOPMENT S.A.” компани нь “SHONGFU CONSTRUCTION ENGINEERING” компани болж нэрээ хувиргаж нууцлан Монгол улсын Туул голын хурдны замын төсөл дээр шургалан ажиллаж байна.
Х.Нямбаатар хотын дарга байхдаа Авто замчдын холбоо болон олон нийтийн эсэргүүцэл, мэргэжлийн байгууллагуудын дүгнэлтийг үл тоомсорлон урьд өмнө байгаагүй асар өндөр өртгөөр зөвхөн Хятадын талын компаниудад шууд давуу эрх олгож, нууц байдлаар санхүүжилтийг урьдчилж олгохоор зүтгүүлж байсан нь авилга хээл хахуулийн зорилготой байсан юм. “Zhongfu”-гоос “Shongfu” болж хувиран олон улсын хоригоос зугтаасан корпоратив луйврын схемийг танилцуулж байна. АНУ-ын Сангийн яамны (OFAC) “Хар жагсаалт”-д орсон Zhong Fu Development S.A. (Улсын бүртгэлийн дугаар: MC-XFZRH1) болон Монголын Туулын хурдны замын төсөл дээр ажиллаж буй “Shongfu construction Engineering” компани хоёр хоорондоо салшгүй холбоотой юм. Хоригт орсон компани дэлхийн санхүүгийн системээс бүрэн хаагдсан байтал хэрхэн Монголын Нийслэлийн төслийн нэгж рүү нэвтэрч, 2.3 их наядын томоохон мега төсөлд шургалан орж чадсан нь тэдний ашигласан “Зүсээ хувиргах маневр” болон Монголын авлигын нарийн сүлжээтэй шууд холбогдоно.
“Zhong Fu Development”-“Shongfu construction Engineering” компани хоорондын холбоосыг батлах корпоратив болон гэмт хэргийн шинжтэй таван том схемийг доорх баримтуудаар илчилж байна.
1. Фонетик галиглалын маневр хийх замаар компьютерын программыг хуурч чаджээ. Олон улсын банкууд болон Засгийн газруудын ашигладаг хориг шалгах автомат системүүд (Sanction Screening Systems) нь АНУ-ын Сангийн яамнаас гаргасан хар жагсаалт дахь үг үсэгтэй яг таг таарсан нэрсийг шууд блоколдог. Үүнээс зугтахын тулд тэд Хятад хэлний “Zhong Fu” (中福) гэдэг үгийн дуудлагыг барууны галигаар өөрчлөн “Shongfu” болгон Латин үсгээр бүртгүүлжээ. Zhong Fu → Shong Fu / Shongfu. Банкны автомат хяналтын системүүд үүнийг өөр компани гэж андууран шүүлтүүрээ алгасаж, олон улсын долларын гүйлгээ хийх сувгийг нээх боломжийг олгосон байна. Энэ бол хориг арга хэмжээнээс зугтсан гэмт хэргийн шинжтэй үйлдэл юм.

2. Нийслэлийн Засаг дарга асан Х.Нямбаатар тус төслийн ерөнхий гүйцэтгэгчээр Хонконгд бүртгэлтэй “Haoyuan Industrial and Trade Co., Limited” компанийг сонгож, хууль бусаар 500 тэрбум төгрөгийн урьдчилгаа санхүүжилтийг олгосон бөгөөд үүний ард АНУ-ын Сангийн яамны (OFAC) хүний эрхийн ноцтой зөрчлийн хар жагсаалтад орсон уул уурхайн “Zhong Fu Development” бүлэглэл “Shongfu construction Engineering” хэмээх охин компани, халхавч нэрээрээ Нийслэлийн төслийн нэгжээр дамжин шууд шахагдан орж ирсэн байна. Өөрөөр хэлбэл хотын дарга асан Х.Нямбаатар нь Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ болон нөлөө бүхий улс төрчдийн бүлэглэлийн нөлөөн доор “Haoyuan Industrial and Trade Co., Limited”, “Zhong Fu Development” бүлэглэлийн охин компани болох “Shongfu construction Engineering” компанийг Дэлхийн банкны шалгуурт тэнцүүлж оруулсан. Ингэснээр Хятад компани нэг улс төрийн бүлэглэлийн удирдлага доор, Дэлхийн банкны мөнгийг хоёр талаас нь хувааж идэх нөхцөлийг бүрдүүлсэн юм.
3. Хонконг болон Оффшор бүсийн “Сүүдэр” бүтэц ба “Үхмэл” компанийн тендер юм. “Zhong Fu Development” нь АНУ-ын хоригт (SDN) шууд өөрийн нэрээр орсон тул “Shongfu Engineering” гэх охин компанийг Хятадын эх газар болон төв Америкт шууд бүртгүүлж чадаагүй. Тэд үүний оронд олон улсын татварын диваажин болсон Хонконгд “Haoyuan Industrial and Trade Co., Limited” хэмээх халхавч (shell) компаниудыг үүсгэн байгуулсан. Нийслэлээс 500 тэрбум төгрөгийн урьдчилгааг саадгүй авч чадсан. Тендер зарлагдахаас хэдхэн хоногийн өмнө яаран сандарч зориуд “Үхмэл” бүтэц бий болгосон байна. Дэлхийн зах зээл дээр 1 километр хурдны замын өртөг дунджаар 3-5 сая ам.доллароор баригддаг атал тус төслөөр 1 км замыг дэлхийн жишгээс даруй хэд дахин өндөр өртгөөр барихаар шахсан байна. “Shongfu Engineering” компанийн эцсийн өмчлөгч (UBO)-ийг хөөж үзвэл Никарагуад АНУ-ын компанийг дээрэмдэж, хоригт орсон Хятадын иргэн Бянь Фэйву (Feiwu Bian) рүү шууд хөтөлнө. Тэд Монголд орж ирэхдээ уул уурхайн “хар түүх”-ээ нуухын тулд “Engineering” (Инженерчлэл) гэх нэрийг зориуд зүүж, профайлаа бүрэн шинэчилсэн байна.
4. Туулын хурдны замын төсөлд хамаарагдах дотоодын “Рекон” компаниар дамжсан санхүүгийн далд сүлжээ, хэвлэл мэдээллийн зарим хэрэгсэл болон “Рекон” компанийг урдаа барьж бамбай болгон ашиглах байдлаар олон улсын хоригт орсон хар түүхээ нууж анхаарал сарниулах башир арга хэрэглэж байна. Цаасан дээр “Рекон” компани нь төслийг хэрэгжүүлэгч үндэсний компани мэт харагдах боловч бодит байдал дээр Нийслэлийн төслийн нэгжээс гарсан олон зуун тэрбум төгрөгийн урьдчилгаа санхүүжилт нь “Рекон”-оор дамжин цаана нь нуугдаж буй хоригт орсон “Shongfu” болон тэдний Хонконг, Сингапур дахь оффшор данс руу шууд шилжиж байна. Өөрийн гэмт үйлдлээ нуухын тулд тус компани Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд асар их хэмжээний мөнгө цутгаж, захиалгат нэвтрүүлэг хийх замаар Нийслэлийн удирдлагуудыг худал мэдээллээр хангаж, зориуд будлиулан, Монголын компаниудыг шахан гаргасан байдаг.

5. АНУ-ын Сангийн яамнаас (OFAC) тус компанийг хоригт оруулахдаа зөвхөн уул уурхай биш, Хятадын цэрэг-стратегийн далд санхүүжилтийг угаадаг, дарангуйлагч Ортегагийн дэглэмийн зэвсэгт хүчнийг алтны хууль бус орлогоор тэтгэдэг суваг гэж үзсэн. Никарагуад төр, цэргийн удирдлагуудыг худалдаж авдаг байсан тус сүлжээ Монголд Хотын дарга асан Х.Нямбаатарт шууд авлига, хээл хахууль өгдөг санхүүгийн маш нарийн бүтэцтэй далд сүлжээг ажиллуулж, олон нийтийн эсэргүүцэл, мэргэжлийн байгууллагуудын сөрөг дүгнэлтийг үл харгалзан төслийг маш нууц байдалд зүтгүүлсэн байдаг. Никарагуагийн уугуул иргэдийн дархан цаазат Босавас (Bosawás) байгалийн нөөц газар нутгийг авч, ундны усыг нь химийн хорт бодисоор хордуулж байсан Бянь Фэйвү-гийн арга барил Улаанбаатарт яг ижилхэн “гэмт хэргийн гар хээ”-гээрээ хэрэгжиж байна. “Shongfu construction Engineering” болон тэдний урдаа барьсан “Рекон” компани нь Улаанбаатар хотын ундны усны цорын ганц эх үүсвэр болох Туул голын голдирол дотор, ундны усны хамгаалалтын бүсэд 300 гаруй аварга том цементэн бетон багана зоохоор зураг төслөө батлуулж, Туул голын эргийн дархан цаазат ойн ургамал, бургасыг шөнөөр хядаж устгасан байдаг. Олон улсын хоригт орсон “Zhong Fu Development” компани нь “Shongfu construction Engineering” компани болж нэрээ өөрчлөн Туулын хурдны замын төсөлд орж ирж байгааг хотын дарга асан Х.Нямбаатар мэдсээр байж яагаад Туулын хурдны замын төсөлрүү шургалуулсан, Туулын хурдны замын төсөлд Монгол компаниудыг оруулдаггүй саад хийх болсон цаад шалтгаан, Монголын авилгалчдын мөнгийг угаах урсгал сүлжээний эзэн загалмайлсан эцэг Ерөнхийлөгч асан Х.Баттулга нь Сингапур дахь офшор бүсийн схемийг хэрхэн бий болгосон талаар дэлгэрэнгүй илчлэх болно.
Эх сурвалж; Uuriintsolmon uuree


More Stories
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч бараалхлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд Саксони муж улсад хэрэгжүүлж буй...
Улс төрийн шинэчлэлийг өөрөөсөө, өөрийн намаас эхлүүлнэ
Нэг Монгол хөдөлгөөн, Реформ клубыг төлөөлөн Г.Занданшатар өнөөдөр Монгол Ардын Намын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн...
Ихэнх нутгаар цас орно
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Архангай, Өвөрхангайн ихэнх, Хөвсгөл, Булган, Сэлэнгийн зарим, Говь-Алтай, Баянхонгор, Төв аймгийн хойд, Хэнтийн баруун хойд, Өмнөговийн...
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
