Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Сэлэнгэ аймагт ажиллаж байна. Тэрбээр “Сүхбаатар дулааны цахилгаан станц”-ийн нээлтэд оролцов.
Энэ станц орон нутгийн эдийн засгийг тэлэх, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, залуучууд орон нутагтаа ажиллаж, амьдрах таатай нөхцөл бүрдүүлсэн, төр, хувийн хэвшил, орон нутгийн түншлэлд суурилсан бодит бүтээн байгуулалт болж байгааг Ерөнхийлөгч хэлж, хамт олонд талархал илэрхийлэв.
Манай улс эрчим хүчний хэрэглээнийхээ 79 хувийг дотоодоос, 21 хувийг импортоор хангадаг.
2025 онд цахилгаан эрчим хүчний нийт хэрэглээ 12.6 тэрбум киловатт цагт хүрч, 2024 оны түвшнээс 8.4 хувиар өссөн. Энэ онд 13.6 тэрбум киловатт цагт хүрч өмнөх оны түвшнээс 7.5 хувь өсөх урьдчилсан тооцоотой байна.
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” жилд 489 сая киловатт цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэн 440 сая киловатт цаг цахилгаан эрчим хүчийг Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн сүлжээнд нийлүүлж, ойролцоогоор 150 мянган айл өрх, аж ахуйн нэгжийг цахилгаан эрчим хүчээр, 30 мянган айл өрхийг дулаанаар хангах юм.
Түүнчлэн манай улсын газар тариалан, хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн гол түшиц нутаг болох Сэлэнгэ аймагт тариаланчид үйлдвэрлэлээ өргөжүүлэх, жижиг, дунд бизнес хөгжих, шинэ ажлын байр бий болох, хүнсний үйлдвэрүүдийн тогтвортой үйл ажиллагааг хангах боломж бүрдэх юм.
Үндэсний хэмжээнд манлайлж, хөрөнгө оруулсан болон төслийг хариуцан гүйцэтгэж байгаа станцын хамт олон, инженер, техникийн ажилтнууд болон гэр бүлд нь Ерөнхийлөгч талархал илэрхийлж, амжилт хүсэв.
More Stories
ЗГ:2030 он гэхэд 100 мянган өрхийг орон сууцанд оруулах бодлогыг зорилгоо болгон ажиллаж байна
Өчигдөр /2026.11.03/ 15:00 цагаас Төрийн ордны зүүн талын галарейд “100 мянган айлын орон сууц Үндэсний хөтөлбөрийн тухай мэдээллийг сэтгүүлчидэд өгөх...
Эрчим хүчний яам болон Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Н-д шүүхээс 5 жилийн хорих ял ногдуулжээ
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс мөрдөн шалгасан Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Н нарын 5...
ХОТЫН ДАРГА АСАН Х.НЯМБААТАР ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН ТӨСЛИЙН ХҮРЭЭНД “SHONGFU CONSTRUCTION ENGINEERING” КОМПАНИАС ИХ ХЭМЖЭЭНИЙ АВИЛГА АВЧ БАЙЖЭЭ
Хотын дарга асан Х.Нямбаатар нь Олон улсын хоригт орсон хятадын компанийг Туулын хурдны замын төсөлд оруулж их хэмжээний авилгалын мөнгийг...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч бараалхлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд Саксони муж улсад хэрэгжүүлж буй...
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
