“Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК-ийн Нисэхийн сургалтын төв нь Египет улсын United ATS (United for Aviation Technology Services) олон улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг нисэхийн сургалтын байгууллагатай хамтран “Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК-ийн гүйцэтгэх захирлын 2026 оны 03 сарын 11-ний А/116 дугаар тушаалаар Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ICAO)-ын Aerodrome obstacles evaluation (109/220/AGE AOE) сургалтыг 2026 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөс 10-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.





Энэхүү сургалтын зорилго нь аэродромын аюулгүй байдлыг хангах хүрээнд аэродромын саадыг үнэлэх мэргэжилтнүүдэд Иргэний нисэхийн дүрэм -139 (Аэродромын үйл ажиллагаа, гэрчилгээжүүлэлт), ICAO-ийн Annex 14 (Aerodrome Design and Operations), Док 9157 (Aerodrome Design Manual), Док 9137 (Airport Services Manual) болон холбогдох стандартын дагуу одоо байгаа болон төлөвлөж буй саадын байгууламжид үнэлгээ хийхэд шаардлагатай мэдлэг, ур чадвар, хандлагыг олгоход чиглэсэн.
Энэхүү сургалтаар дараах мэдлэг, чадварыг эзэмшсэн. Үүнд:
• Аэродромын саадыг хязгаарлалтын гадаргууг тодорхойлох, байгуулах;
• Тухайн аэродромын хязгаарлалтын гадаргуу доторх саадыг үнэлэх;
• Хязгаарлалтыг нэвтэрсэн саадыг бууруулах арга хэмжээг тодорхойлох.
Сургалтад НБҮГ, АБЧУГ, ОХЗЛ, АГСА-ны нийт 11 ажилтан хамрагдаж сургалтын бүх агуулга, шалгуурыг ханган оролцож, шалгалтыг амжилттай өгснөөр ICAO-аас гэрчилгээжив.
Энэхүү сургалт нь аэродромын аюулгүй ажиллагааг хангах, саад тотгорыг үнэлэх чадавхыг нэмэгдүүлэхэд чиглэсэн үр дүнтэй сургалт болсон бөгөөд ажилчид олон улсын стандарт, шаардлагад нийцсэн мэдлэг, ур чадварыг эзэмшсэн.
Цаашид энэхүү сургалтаар олж авсан мэдлэгийг ажлын байранд хэрэгжүүлснээр нисэхийн аюулгүй байдлыг дээшлүүлэхэд чухал хувь нэмэр оруулах юм.
Next post
УИХ-ын дарга С.Бямбацогт Улсын Их Хурлын Тамгын газрын ажилтнууд, албан хаагчидтай уулзлаа
More Stories
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
