Амьдралд юу ч бүтээж амжаагүй жаалууд ядуухан төрхтэй уугуул америк өвгөнийг басамжлан ширтэж, өвгө дээдсийнхээ дууг дуулахад нь шоолон тохуурхаж буй бичлэг харснаас хойш сэтгэл тайтгардаггүй ээ. Гол нь тэр жаалуудын харцыг! Мөнгийг л амжилт гэж хардаг тэр нийгэм хэн ч биш энэ жаалуудад яаж ийм зэвүүн харц суулгаж, хүнийг ингэтлээ дорд үзэхийг яаж ийм сайн зааж чадав аа! Бусдыгаа инээлгэхийн л төлөө хэнийг ч нулимахад бэлэн, бусдад сүрхий харагдахын л төлөө хэнийг ч дэвслэхэд бэлэн, дотоод ертөнц нь даанч ядуу, ийм балар харанхуй хүмүүсийг энэ цаг үе бэлдэж байна. Энэ бол бидэнд ч хамаатай. Хаа сайгүй, Америк, Монгол ялгаагүй. Бид ч өнөөдөр үнэт үс, үнэт чулуу, үнэт торго, алт мөнгө шүтсэн утгаар л үндэсний баяртаа голчлон хандаж, хойч үедээ мөн л харагдах үзэмж, эд өлөгт ач холбогдол өгдөг хортой үлгэр дууриал үзүүлцгээсээр яваа. Үр хүүхдүүдийнхээ дотоод ертөнцийг урлагаар, уран зохиолоор, хүнлэг сэтгэлээр л баяжуулахгүй бол хэтэрхий ядуу энэ сэтгэлгээ маань үе дамжин архагшсаар хэзээ ч эдгэхгүй вий. Дотоод ертөнц нь баян иргэд л улс орноо өөд татдаг. Түүх зохиол ойлгодог, урлагийг үнэлдэг, хүнлэг ариун сэтгэлтэй хүмүүс л эх оронч байдаг. Бусдыг залилж, бусдыг дээрэмдэж, бусдаас хулгайлаад ч хамаагүй сайхан амьдрахыг хүсдэг хүмүүс яаж ч эх оронч байх билээ, яаж ч тэд хүүхдээ эх оронч болгож хүмүүжүүлэх билээ дээ? Тэдний дэргэд өсч буй хүүхэд эгэл даруухан мөрөөрөө амьдрахаас айдаг, бусдад тус дэм болохоос айдаг, бусдыг зөв зүйлд уриалан дуудахаас айдаг, бусдыг хайрлахаас айдаг хүмүүс л болцгооно…

More Stories
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
