Хот хоорондын тээвэр эрхлэгчдийн холбооноос авто вокзалыг нүүлгэн шилжүүлэхтэй холбоотой асуудлаар өнөөдөр сэтгүүлч нарт мэдээлэл өглөө.
Энэ талаар Хот хоорондын тээвэрчдийн холбооны тэргүүн Б.Ёндонжамц “Драгон авто вокзалыг нүүлгэх шийдвэр ЗТХЯ-наас гарсантай холбогдуулан мэдээлэл өгөх гэж ирлээ. Тус авто вокзал 2001 онд байгуулагдсанаас хойш өдийг хүртэл одоогийн байршилдаа үйл ажиллагаа явуулж байна.
Одоо Драгонд хувийн хэвшлийнхэн хөрөнгө оруулалт хийгээд стандарт хангасан авто вокзал барих ажлыг энэ оны тавдугаар сараас эхлүүлээд байна. Уг авто вокзалаас орон нутгийн 30 гаруй чиглэлд зорчигч тээврийн автобус явдаг. Драгон авто вокзалыг стандартын дагуу нүүлгэхийг эсэргүүцэхгүй. Гэхдээ тавдугаар баазын цаана буй Номин Холдингийн агуулах руу нүүлгэх шийдвэр гараад байна. Тэнд стандартын бус, гурван чиглэлд богино эргэлтийн автобус явдаг газар. Драгон авто вокзалыг нүүлгэх шийдвэр нь иргэд, үйлчлүүлэгчийг хохироосон шийдвэр байна.
Драгон Холдингийн нэгдүгээр давхар Автотээврийн Үндэсний Төвийн өмчид шилжсэн байдаг. Гэтэл энэ өмч хөрөнгөө орхиод өөр тийш нүүлгэх гээд байгааг гайхаж байна. Драгон авто вокзалыг нүүлгэх шийдвэрээ эргэж харахыг хүсэж байна” хэмээн ярилаа.
More Stories
ХОТЫН ДАРГА АСАН Х.НЯМБААТАР ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН ТӨСЛИЙН ХҮРЭЭНД “SHONGFU CONSTRUCTION ENGINEERING” КОМПАНИАС ИХ ХЭМЖЭЭНИЙ АВИЛГА АВЧ БАЙЖЭЭ
Хотын дарга асан Х.Нямбаатар нь Олон улсын хоригт орсон хятадын компанийг Туулын хурдны замын төсөлд оруулж их хэмжээний авилгалын мөнгийг...
Тэтгэврийн нэмэгдэл амьдралд хүрэх үү?
Ерөнхий сайд Н.Учралын танилцуулсан тэтгэврийн шинэчилсэн бодлогоор 2026 оны 11 дүгээр сараас суурь тэтгэвэр олгож, 2027 оны эхнээс тэтгэврийн дундаж...
Үндэсний их баяр наадмын өмнө Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд Монгол түмэндээ сайн мэдээ дуулгая
Монголчууд Оюутолгойн хэлэлцээрт түүхэн амжилт гаргалаа. 1-рт, Манай Засгийн газар байгуулагдсан даруйдаа Оюутолгой төслийн менежментийн зардлыг 2.2 тэрбум ам.доллар буюу...
“ИРГЭНИЙ НИСЭХИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ” ТӨХХК-ИЙН АСРААР ЗОЧЛОН МАНАЙ ҮЙЛЧИЛГЭЭТЭЙ ТАНИЛЦААРАЙ
“Зам, тээврийн салбарын нээлттэй хаалганы өдөрлөг” 2026.06.15,16,17-ны өдрүүдэд Сүхбаатарын талбай дээр зохион байгуулагдаж байна. “Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК нь...
Дундговь аймаг дахь “Мандалговь” нисэх буудалд “КОД-4” буюу барилга байгууламжид гарсан гал түймрийн нөхцөлийн тактик сургалт зохион байгууллаа
Дундговь аймаг дахь "Мандалговь" нисэх буудал Иргэний нисэхийн аюулгүй хамгаалалтын сургалтын төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах, мөн онцгой нөхцөл байдлын үед байгууллагын...
