Дундговь аймаг дахь “Мандалговь” нисэх буудал Иргэний нисэхийн аюулгүй хамгаалалтын сургалтын төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах, мөн онцгой нөхцөл байдлын үед байгууллагын бэлэн байдлыг бодит нөхцөлд туршин үнэлэх зорилгоор “Код-4” буюу барилга байгууламжид гарсан гал түймрийн нөхцөлийн тактикийн сургалтыг зохион байгууллаа.

Тус сургалтын үндсэн зорилго нь онцгой нөхцөл байдал үүссэн үед нисэх буудлын дотоод зохион байгуулалт, хариу арга хэмжээний шуурхай байдал, ажилтан албан хаагчдын үүрэг хариуцлагын хэрэгжилт, мөн холбогдох байгууллагуудын харилцан ажиллагааны уялдаа холбоог сайжруулахад оршсон болно.

Сургалтад онцгой нөхцөл байдлын үед хамтран ажиллах чиг үүрэг бүхий Дундговь аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газар болон Нэгдсэн эмнэлгийн бүрэлдэхүүн оролцож, гал түймрийн үед авран хамгаалах ажиллагаа, иргэдийг аюулгүй бүсэд нүүлгэн шилжүүлэх, анхан шатны эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх зэрэг тактикийн ажиллагааг хамтран гүйцэтгэв.

Сургалтын явцад байгууллагуудын хоорондын мэдээлэл солилцоо, командлалын зохион байгуулалт, шуурхай шийдвэр гаргалт болон ажиллагааны уялдаа холбоог бодит нөхцөлд туршин, цаашдын сайжруулалт хийх шаардлагатай зарим асуудлыг тодорхойлсон нь сургалтын ач холбогдлыг нэмэгдүүлэв.

Ийнхүү уг сургалт нь нисэх буудлын аюулгүй ажиллагааны бэлэн байдлыг дээшлүүлэх, онцгой нөхцөлд хамтран ажиллах байгууллагуудын уялдаа холбоог бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулсан үр дүнтэй арга хэмжээ боллоо.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Previous post ШИНЭ ЦЭРГҮҮД ЦЭРГИЙН ТАНГАРГАА ӨРГӨЖ, ЭХ ОРНЫХОО ДАРХАН ХИЛИЙГ МАНАХ ҮҮРГЭЭ ХҮЛЭЭН АВЛАА
Next post Улаанбаатарт өдөртөө бага зэргийн бороо орно