Баянзүрх дүүргийн Онцгой комиссоос үерийн дараах нөхцөл байдал, авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, цаашид авч хэрэгжүүлэх ажлын талаар мэдээлэл өглөө.
Өнөөдрийн байдлаар 21,29,27-р хорооны нутаг дэвсгэрт буусан үерт 360 өрх өртсөн. Одоогийн байдлаар дүүрэг, Нийслэлээс хамтарч шуурхай ажилласны үр дүнд 9.978 тн лаг шавар цэвэрлэж, бүх айлыг эрчим хүчээр хангаж, ариутгал халдваргүйтгэлийг тогтмол хийж, зам хүчитгэх ажлуудыг хийж байна. Мөн сайн дурын байгууллага, иргэн, аж ахуйн нэгжээс өгсөн хандивыг 312 өрхөд хүлээлгэн өгсөн.

Орон гэргүй болсон, гэрийн хэрэгцээ шаардлагатай 47 өрхөөс 20 өрхөд шаардлагатай гэрийг Нийслэлийн Засаг даргаас гарсан шийдвэрийн дагуу хүлээлгэн өгсөн. Үлдсэн 27 өрхөд дүүргийн Засаг даргын нөөц хөрөнгө, хандивын тусламжтайгаар гэрийн асуудлыг шийдвэрлэж байгаа талаар мэдэгдлээ. Мөн энэ үеэр дараах саналыг гаргаж байгааг дүүргийн Шуурхай штабын дарга Г.Жаргалсайхан мэдэгдлээ. Тухайлбал

360 өрхөөс 47 өрхийн гэрийн асуудлыг шийдсэн. Үлдсэн 313 өрх тус бүрд 5 сая төгрөгний дэмжлэг үзүүлэх саналыг гаргаж байна. 5 сая төгрөг нь нэг талаараа гэрт үзүүлж буй дэмжлэг, нөгөө талаараа байшин орон байраа цэвэрлэх, нөхөн сэргээхэд шаардлагатай зардал. Зардлыг тооцохдоо бид зах зээлийн ханшаар бодож үзэж гаргасан талаар хэлсэн юм. Үүний дараа дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх хэлэхдээ
“21,27,29-р хорооны өрх айлуудыг 43-р хороотой харьцуулахад амьдралын анхдагч хэрэгцээ орон байрны хүндрэл учраас бид дэмжлэг үзүүлэх санаачилга гаргасан. Гэлээ гээд 43-р хорооны асуудлыг хаялаа гэсэн үг биш. Миний бие Нийслэлийн төлөөлөгчийн хувиар 43-р хорооны далан, авто замыг шинэчлэх, иргэн ААН-ын хохирлыг барагдуулах тал дээр санаачилга гаргаж Нийслэлийн ИТХ-д асуудлыг өргөн барина. Энэ санаачилгыг нам харгалзахгүй, улс төржилтгүйгээр дэмжээд явна гэдэгт итгэлтэй байна” гэсэн юм гэж Баянзүрх дүүргээс мэдээллээ.
More Stories
Үндэсний их баяр наадмын өмнө Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд Монгол түмэндээ сайн мэдээ дуулгая
Монголчууд Оюутолгойн хэлэлцээрт түүхэн амжилт гаргалаа. 1-рт, Манай Засгийн газар байгуулагдсан даруйдаа Оюутолгой төслийн менежментийн зардлыг 2.2 тэрбум ам.доллар буюу...
“ИРГЭНИЙ НИСЭХИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ” ТӨХХК-ИЙН АСРААР ЗОЧЛОН МАНАЙ ҮЙЛЧИЛГЭЭТЭЙ ТАНИЛЦААРАЙ
“Зам, тээврийн салбарын нээлттэй хаалганы өдөрлөг” 2026.06.15,16,17-ны өдрүүдэд Сүхбаатарын талбай дээр зохион байгуулагдаж байна. “Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК нь...
Дундговь аймаг дахь “Мандалговь” нисэх буудалд “КОД-4” буюу барилга байгууламжид гарсан гал түймрийн нөхцөлийн тактик сургалт зохион байгууллаа
Дундговь аймаг дахь "Мандалговь" нисэх буудал Иргэний нисэхийн аюулгүй хамгаалалтын сургалтын төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах, мөн онцгой нөхцөл байдлын үед байгууллагын...
“АЛДАРТ ЭХ” ОДОНТОЙ 33 АЖИЛТАНДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЖЭЭ
“Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК-ийн Нисэхийн аюулгүйн хамгаалалтын газар, Нисэхийн аюулгүй байдал хамгаалалтын албанаас “Алдарт эх” одонтой 33 ажилтандаа хүндэтгэл...
ICAO-ААС БОЛОВСРУУЛСАН 2026–2050 ОНЫ СТРАТЕГИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ
Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ICAO)-аас боловсруулсан 2026–2050 оны Стратегийн төлөвлөгөө энэ оноос хэрэгжиж эхлэн дэлхийн иргэний нисэхийн салбарын урт...
