Ерөнхий сайд Н.Учралын танилцуулсан тэтгэврийн шинэчилсэн бодлогоор 2026 оны 11 дүгээр сараас суурь тэтгэвэр олгож, 2027 оны эхнээс тэтгэврийн дундаж хэмжээг 1,335,400 төгрөгт хүргэхээр тооцжээ. Түүнчлэн олон жил шимтгэл төлсөн 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, хамгийн бага тэтгэвэр авч буй иргэдийн орлогыг нэг сая төгрөгт хүргэх боломж бүрдэнэ хэмээн мэдэгдээд байна. Энэ нь цаасан дээр харвал ахмадуудын нуруунаас санхүүгийн хүнд ачааг хөнгөлөхүйц эерэг мэдээ мөн билээ.
Гэвч энэхүү тоо баримтын ард “Өнөөдрийн өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний өндөр үнэтэй энэ цагт сая төгрөг болон дундаж тэтгэвэр хэр амьдралд хүрэх вэ?” гэдэг асуулт хамгийн чухлаар тавигдаж байна.
Өнөөдөр зах зээл дээрх мах, гурил, сүү цагаан идээ болон бусад өргөн хэрэглээний барааны үнэ тасралтгүй өссөөр байгааг дэлгүүрийн лангуу, захын лангуу бүхэн гэрчилнэ. Хэдийгээр хамгийн бага тэтгэвэр авч буй ахмадуудын орлого сая төгрөгт хүрнэ гэж тооцсон ч, энэ нь өрхийн сарын хэрэглээ, эм тарианы зардал, хэрэглээний төлбөрийг бүрэн дааж чадах эсэх нь эргэлзээтэй юм. Ялангуяа насаараа хөдөлмөрлөж, нийгмийн даатгалын шимтгэлээ шударгаар төлж ирсэн ахмадуудын хувьд тэтгэврийн зөрүүг арилгах нь зөвхөн нэр төрийн хэрэг төдийгүй өдрөөс өдөрт нэмэгдэж буй амьжиргааны өртөгтэй хөл нийлүүлэн алхах зайлшгүй шаардлага болж байна.
Иймд төрийн бодлогоор тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх нь нэг хэрэг хэдий ч, цаана нь инфляц болон өргөн хэрэглээний барааны үнийн өсөлтийг хязгаарлах цогц арга хэмжээтэй хослуулахгүй бол энэхүү нэмэгдэл нь бодит амьдрал дээр төдийлөн мэдэгдэхгүйгээр зах зээлийн урсгалд уусан алга болох эрсдэлтэй юм. Тэтгэвэр бол халамж бус хөдөлмөрийн үр шим байх ёстой гэдэг зарчим нь зөвхөн мөнгөн дүнгээр хэмжигдэх бус, тухайн мөнгөөр худалдан авч болох байна бараа бүтээгдэхүүний бодит хэмжээгээр үнэлэгдэх цаг иржээ.
Энэхүү шинэ бодлого хэрэгжиж эхлэхэд таны болон таны гэр бүлийн ахмадуудын сарын хүнсний хэрэглээнд энэ мөнгө хэрхэн хүрэх бол гэдэгт та ямар байр суурьтай байна вэ?
Г.Гэрлээ
More Stories
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
