Бизнес эрхлэгчдэд тулгарч буй татварын асуудлын талаар мэдээлэл хийлээ.
Монголын бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах түр хорооны удирдах зөвлөлийн гишүүн Н.Уугансүх “Татварын ерөнхий хуулийн 7.2.13-т хувь хүний орлогын албан татварын талаар заасан байдаг. 2003 оноос эхлээд орлого тодорхойлох боломжгүй хувиараа бизнес эрхэлдэг иргэд сар бүр 5,000 төгрөгийн татвар төлдөг байсан юм. Энэ мөнгө 2005 онд 10 мянга, 2010 онд 20 мянган, 2017 оноос хойш бид сайн дураараа 30-40 мянган төгрөг болгосон.
2019-2021 оны хооронд жил нэг удаа татварын тайлан гаргаж өгөөд, 360-480 мянган төгрөгийн татвар жил бүр төлдөг. 2023 оноос хэрэгжих татварын хуульд 10 сая хүртэлх цалин буюу түүнтэй тэнцэх хэмжээний орлогод 10 хувь, 15 сая хүртэлхэд 15 хувь, 15 сая дээш цалин, орлогод 20 хувийн татвар оногдуулна гэж байна. Ингэж тооцвол хувиараа бизнес эрхэлж буй бидний дансаар орж гарч буй мөнгийг орлого эсвэл цалин гэж тооцох уу? Хэрхэн татвараа зөв тодорхойлох вэ гэдэг дээр зөвшилцмөөр байна.
Хэрвээ зөвшилцөхгүйгээр энэ хууль хэрэгжиж эхэлбэл хувиараа бизнес эрхэлж буй бүх хүн татварын өрөнд орох эрсдэл үүсэж байна. Сангийн яамнаас энэ асуудалд анхаарлаа хандуулахыг хүсэж, бид санал хүргүүлж байна” гэв.
More Stories
Үндэсний их баяр наадмын өмнө Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд Монгол түмэндээ сайн мэдээ дуулгая
Монголчууд Оюутолгойн хэлэлцээрт түүхэн амжилт гаргалаа. 1-рт, Манай Засгийн газар байгуулагдсан даруйдаа Оюутолгой төслийн менежментийн зардлыг 2.2 тэрбум ам.доллар буюу...
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх Онцгой байдлын байгууллага үүсэн байгуулагдсаны 22 жилийн ойг тохиолдуулан ажилтан, алба хаагчдын төлөөлөлтэй уулзлаа.
Өнгөрсөн хугацаанд Онцгой байдлын байгууллага гамшиг, аюулт үзэгдэл, осол, эрсдэлээс ард иргэдээ хамгаалах, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхээр нөөц бололцоогоо...
“ИРГЭНИЙ НИСЭХИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ” ТӨХХК-ИЙН АСРААР ЗОЧЛОН МАНАЙ ҮЙЛЧИЛГЭЭТЭЙ ТАНИЛЦААРАЙ
“Зам, тээврийн салбарын нээлттэй хаалганы өдөрлөг” 2026.06.15,16,17-ны өдрүүдэд Сүхбаатарын талбай дээр зохион байгуулагдаж байна. “Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК нь...
Хятадын Шэньси мужид Эллинизмийн үеийн алтан гоёл чимэглэлийн үзэсгэлэн нээгдлээ
БНХАУ-ын баруун хойд нутгийн Шэньси мужийн Шиань хотод байрлах Шэньсийн түүхийн музейд "Алтан урлаг: Эллинизмийн үеийн гоёл чимэглэл" (Art in...
Дундговь аймаг дахь “Мандалговь” нисэх буудалд “КОД-4” буюу барилга байгууламжид гарсан гал түймрийн нөхцөлийн тактик сургалт зохион байгууллаа
Дундговь аймаг дахь "Мандалговь" нисэх буудал Иргэний нисэхийн аюулгүй хамгаалалтын сургалтын төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах, мөн онцгой нөхцөл байдлын үед байгууллагын...
