Монгол туургатанд туслах “Нэг үндэс” хөдөлгөөн өрнүүлэх талаар мэдээлэл хийлээ.
“Урбан Иргэдийн Форум”-ын төлөөлөл Б.Цацрал “Элэгт нэгтнүүд маань Монгол Улсыг зорин ирж байна. Аль улсаас яах гэж ирсэн гэдгээс нь үл хамаарч хүн гэдэг утгаар нь хүмүүнлэгийн тусламж үзүүлэх хэрэгтэй. Хилээр орж ирсэн элэг нэгтнүүддээ ямар тусламж үзүүлэх, хэрхэн ажиллах талаарх зохион байгуулалтын төлөвлөгөө гаргах шаардлагыг Засгийн газарт долоо хоногийн хугацаатай хүргүүлж байна.
Дараагийн нэг чухал шаардлага бол ихэнх хүмүүс 30 хоногийн визээр орж ирсэн. Тэгэхээр энэ хугацаа дуусахад хэрхэх талаар Засгийн газар маш тодорхой мэдээллийг олон улсад өгөх хэрэгтэй. Тухайн иргэдийг албадан гаргахгүй байх талаар юм.
Хүний эрхийн тухай ямар ойлголттой улс гэдгээ батлан харуулж, нэг зүгт харах хэрэгтэй байна. Хилээр орж ирж байгаа залуучууд болгоны ард гэр бүл үр хүүхэд, аав, ээж нь байгаа. Ийм гэнэтийн хагацал гэдэг маш хүнд. Эдгээр хүний оронд өөрсдийгөө тавиад үзэхэд харамсалтай байна.
Манай улс олон улсын байгууллагуудаас жил бүр тусламж дэмжлэг авдаг. Бидэнд шийдэх олон асуудал бий. Гэхдээ энэ бүхнээс илүүтэйгээр нэг нэгнээ гэсэн халуун сэтгэлтэй, нэг үндэстэй, хүний амь бүхнээс чухал гэдэгт нэгдэж, хүмүүнлэгийн үйлсэд оролцоосой гэж уриалж байна.
Аравдугаар сарын 1-нээс хоёр утас гаргаж, операторын ажил хийнэ. ОХУ-аас ирж буй элэг нэгтнүүдэд тусламж дэмжлэг хэрэгтэй” гэлээ.
More Stories
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
Ерөнхий сайд Н.Учрал: Монгол, Японы худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал /2026.09.29/ Япон, Монголын эв найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Т.Шимизү, Япон, Монголын нийгэмлэгийн тэргүүн Ш.Күбота тэргүүтэй найрамдлын...
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
