Өнөөдөр буюу 2022 оны 09 дүгээр сарын 29-нд Эх, нярай эмэгтэйчүүдийн үндэсний төв Молекул биологийн шинэ лабораторийн нээлтээ хийв. Тус үйл ажиллагаанд ЭМЯ-ны Төрийн захиргааны удирлагын газрын Гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Янжмаа, НҮБ-ын ХАС-н НҮЭМ хөтөлбөрийн мэргэжилтэн Б.Шинэтөгс, НҮБ-ын ХАС-н Ковид хөтөлбөрийн зохицуулагч Б.Цэдмаа, ДЭМБ-ын Лаборатори хариуцсан зөвлөх А.Баярзаяа, Эх, нярай эмэгтэйчүүдийн үндэсний төвийн Ерөнхий захирал А.Эрдэнэтуяа болон бусад албаны хүмүүс оролцлоо. Энэхүү лаборатори нь жилд дунджаар 3000-5000 орчим хүнд шинжилгээ хийх хүчин чадалтай, орчин үеийн өртөг өртөгтэй технологид суурилсан лавлагаа түвшний лаборатори болох юм. Эх нярай эмэгтэйчүүдийн үндэсний төв нь ийнхүү олон улсын стандартад нийцсэн орчин үеийн тоног төхөөрөмж ашиглан молекул биологийн оношилгооны технологийг эмнэлзүйн практикт нэвтрүүлснээр халдварт, халдварт бус өвчний эрт илрүүлэлт, оношилгоо, ялган оношилгоо, эмчилгээний аргыг сонгох, эмчилгээний үр дүнг хянахад ахиц гаргах бөгөөд үүгээр дамжуулан эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмж, үр ашгийг нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлж, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, хяналтыг тогтмолжуулж, иргэдийн эрүүл мэндийг сахин хамгаалахад чухал ач холбогдолтой үйл ажиллагаа болж байна.
НҮБ-ын ХАС-ын зүгээс Ковид-19 цар тахлын нийгэм, эдийн засгийн сөрөг нөлөөг бууруулах, нэн ялангуяа өсвөр насны охид, залуучууд, эмэгтэйчүүдийн эрүүл мэндийг хамгаалж, тэдний нийгмийн хамгааллын асуудлыг шийдвэрлэх чиглэлд Монгол Улсын Засгийн газартай нягт хамтран ажиллаж ирсэн. Тухайлбал 2020 оны 1 дүгээр сараас эхлэн цар тахлын үед эх, нярайн тусламж үйлчилгээний бэлэн байдлыг хангах, жирэмсэн эх, нярайд чанартай тусламж үзүүлэхэд тулгамдаж буй асуудлыг тодорхойлж, тэдгээрийг шийдвэрлэх мэргэжил арга зүйн болон санхүүгийн дэмжлэгийг үзүүлж ажилласан. Тухайлбал НҮБ-ын ХАС-аас цар тахлын хариу арга хэмжээ авахад дэмжлэг үзүүлэх зорилгоор олон улсын бусад доноруудад хандаж санхүүжилт бий болгох чиглэлээр идэвхтэй ажиллаж, 2020 онд 2 сая гаруй ам долларын санхүүжилтийн эх үүсвэрийг бий болгож ЭМЯ-ны харьяа ЭХЭМҮТ, нийслэл дэх амаржих газрууд болон Баян-Өлгий, Дархан-Уул, Дорноговь, Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт амьсгалын аппарат, хувийн хамгаалах хэрэгслийг нийлүүлсэн билээ. Дээр дурдсан амьсгалын аппарат, хувийн хамгаалах хэрэгслийг Люксенбургийн Их Гүнт Улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллагын дэмжлэгтэй “Эхийн ба нөхөн үржирүйн эрүүл мэндийн тусламжийн COVID-19 цар тахлын эсрэг бэлэн байдал, цар тахлын үед охид эмэгтэйчүүд, эрүүл мэндийн ажилтны эрүүл, аюулгүй байдлыг хангах, төслөөс санхүүжүүлсэн болохыг мөн дурдах нь зүйтэй. Түүнчлэн 2021 онд НҮБ-ын ХАС-аас “Рио Тинто” группын буцалтгүй тусламжаар “Оюу Толгой” ХХК-тай хамтран “Оношилгоо, зайн тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, төслийн хүрээнд Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, УХТЭ, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нэгдсэн эмнэлэг, Өмнөговь аймгийн БОЭТ-д бодит хугацааны Полимеразийн гинжин урвалын /ПГУ/ шинжилгээ хийх хүчин чадавх бүхий цогц лабораторийг тус тус байгуулж өгсөн.
Энэхүү ажлын үргэлжлэл болгож 2022 онд Люксенбургийн Их Гүнт Улсын Олон улсын засгийн газрын санхүүжилтийн хүрээнд “Цар тахлын үед эхийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрхийг хамгаалах” төслийг хэрэгжүүлж, ЭМЯ-ны харьяа ЭНЭҮТ-2 болон “Өргөө”, “Амгалан” амаржих газруудад мөн молекул биологийн шинжилгээ хийх иж бүрэн лабораторийг байгуулж өгч байна. Дээрх лабораториуд нь зөвхөн коронавирүсийн шинжилгээ төдийгүй нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн дундах бэлгийн замын халдварууд, тэрчлэн умайн хүзүүний хавдрын үүсгэгчийг илрүүлэх зэрэг бусад олон төрлийн молекул биологийн оношилгоог хийх боломжийг бүрдүүлж байгаагаараа чухал ач холбогдолтой юм.
Төслийн хүрээнд 109.726.76 USD үнэ бүхий 22 нэр төрлийн молекул биологийн оношлогооны тоног төхөөрөмж, дагалдах хэрэгслүүдийг лабораторийн стандарт тавилгын хамт иж бүрэн Молекул биологийн лабораторийг хүлээлгэн өгч байна. Энэ удаагийн нээгдэж буй лаборатори нь Ковид халдвараас гадна нөхөн үржихүйн замын халдварууд, умайн хүзүүний хавдрын үүсгэгчийг илрүүлэх урвалж бодис, технологийн хамт нийлүүлэгдэж байгаагаараа онцлог юм. Нийлүүлэгч компани суурилуултын сургалтыг тоног төхөөрөмж болгоноор хийж, эмнэл зүйн сургалтыг ЭМЯ, Халдварт өвчин судлалын үндэсний төвтэй хамтран зохион байгуулж эхлээд байна.
More Stories
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
Ерөнхий сайд Н.Учрал: Монгол, Японы худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал /2026.09.29/ Япон, Монголын эв найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Т.Шимизү, Япон, Монголын нийгэмлэгийн тэргүүн Ш.Күбота тэргүүтэй найрамдлын...
Мансууруулах бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
Энэхүү мэдээлэл нь иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийтэд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн талаарх ойлголт, хэргийн...
Түймрийн эрсдэл өндөртэй цаг үед иргэн бүр хариуцлагатай байж, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг сануулъя
Онцгой байдлын байгууллагад энэ 7 хоногт буюу 14-17-ны өдрийн хооронд 4 аймаг, 1 дүүргийн нутаг дэвсгэрт нийт 8 удаагийн ой,...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ Ерөнхий боловсролын 4 дүгээр болон 2 дугаар сургуулийн багш сурган хүмүүжүүлэгчид,...
Японд 20 настай монгол дадлагажигч ослоор амь насаа алджээ
Японы Хирошима мужийн Күрэ хотын дайрганы үйлдвэрт туузан дамжуургын механизмд татагдан орсон 20 настай Монгол Улсын иргэн амь насаа алдсан...
