Ардчилсан намын ээлжит бус 20 дугаар хурлаараа намын даргад өрсөлдөх нэр дэвшигчдээ тодруулж батламжилсан. Өнөөдөр АН-ын даргыг сонгох сонгуульд нэр дэвшиж байгаа Отгондаваагийн Амартүвшин, Сүхбаатарын Эрдэнэболд, Одонгийн Цогтгэрэл, Даваахүүгийн Пүрэвдаваа нар орон нутгийн гишүүд, дэмжигчидтэйгээ хийх цахим уулзалтыг zoom-ээр холбогдож Булган, Архангай, Баянхонгор аймгийн гишүүд, дэмжигчдээр эхлүүллээ.
Монгол Улсын түүхэнд анх удаа улс төрийн намын даргад өрсөлдөж байгаа нэр дэвшигчид цахим уулзалтыг zoom-ээр холбогдож, орон нутгийн гишүүд дэмжигчидтэйгээ хийж байгаа нь түүхэн онцлогтой бөгөөд богино хугацаанд олон мэдээллийг нэг дороос сонирхогч, дэмжигчид, гишүүддээ хүргэж байгаагаараа давуу талтай.
Цахим уулзалтаар намын даргад нэр дэвшигчид Мөрийн хөтөлбөрөө танилцуулж, гишүүд, дэмжигчидтэйгээ санал бодлоо хуваалцсан юм. Дашрамд дурдахад, цахим уулзалтыг эхлүүлсэн Архангай, Баянхонгор, Булган аймгаас холбогдож санал бодлоо хэлсэн гишүүд намын даргад өрсөлдөж байгаа нэр дэвшигчдийг дэмжиж байгаагаа шууд илэрхийлж байсан. Тухайлбал, Булган аймгаас холбогдож байгаа гишүүд, дэмжигчид АН-ын даргад нэр дэвшиж байгаа Отгондаваагийн Амартүвшинг дэмжиж байгаагаа илэрхийлсэн.
More Stories
Үндэсний их баяр наадмын өмнө Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд Монгол түмэндээ сайн мэдээ дуулгая
Монголчууд Оюутолгойн хэлэлцээрт түүхэн амжилт гаргалаа. 1-рт, Манай Засгийн газар байгуулагдсан даруйдаа Оюутолгой төслийн менежментийн зардлыг 2.2 тэрбум ам.доллар буюу...
“ИРГЭНИЙ НИСЭХИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ” ТӨХХК-ИЙН АСРААР ЗОЧЛОН МАНАЙ ҮЙЛЧИЛГЭЭТЭЙ ТАНИЛЦААРАЙ
“Зам, тээврийн салбарын нээлттэй хаалганы өдөрлөг” 2026.06.15,16,17-ны өдрүүдэд Сүхбаатарын талбай дээр зохион байгуулагдаж байна. “Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК нь...
Дундговь аймаг дахь “Мандалговь” нисэх буудалд “КОД-4” буюу барилга байгууламжид гарсан гал түймрийн нөхцөлийн тактик сургалт зохион байгууллаа
Дундговь аймаг дахь "Мандалговь" нисэх буудал Иргэний нисэхийн аюулгүй хамгаалалтын сургалтын төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах, мөн онцгой нөхцөл байдлын үед байгууллагын...
“АЛДАРТ ЭХ” ОДОНТОЙ 33 АЖИЛТАНДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЖЭЭ
“Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК-ийн Нисэхийн аюулгүйн хамгаалалтын газар, Нисэхийн аюулгүй байдал хамгаалалтын албанаас “Алдарт эх” одонтой 33 ажилтандаа хүндэтгэл...
ICAO-ААС БОЛОВСРУУЛСАН 2026–2050 ОНЫ СТРАТЕГИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ
Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ICAO)-аас боловсруулсан 2026–2050 оны Стратегийн төлөвлөгөө энэ оноос хэрэгжиж эхлэн дэлхийн иргэний нисэхийн салбарын урт...
