ЭМЯ-ны хэлтсийн дарга Г.Болдмаа болон ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга Ж.Байгалмаа нар сэтгүүлчдийн асуултад хариулав.
-Шинж тэмдэг илрэхгүйгээр халдвар авсан иргэд цөөнгүй байна. Тэдгээр иргэдэд эсрэг биет үүссэн эсэхийг сайн дураар нь шинжлэх боломж байгаа юу. Ер нь эсрэг биет үүссэн хүн вакцин хийлгэх шаардлагатай юу?
Ж.Байгалмаа: -Вакцин хийлгэх зорилгоор коронавируст илрүүлэх болон эсрэг биет үүссэн эсэхэд шинжилгээ хийлгэх шаардлагагүй. Эсрэг биет илрүүлэх шинжилгээ нь өөрөө өртөг өндөртэй.
Одоогоор коронавирусийн халдвараар өвчилснөөс хойш зургаан сарын дараа тухайн хүн вакцин хийлгэж болно гэсэн стратеги барьж байна.
-Гадаадын хөрөнгө оруулалттай компани, ААН, хувийн хэвшлийн Монголд ажиллаж буй гадаад иргэдийг вакцинжуулалтад хэрхэн хамруулах вэ. Оршин суугаа хаягаар нь дархлаажуулах уу?
Г.Болдмаа: – КОВАКС буюу коронавируст халдварын эсрэг вакциныг тэгш хүртээмжтэйгээр хангах хөтөлбөрийн дагуу эрэмбэлэн ангилна. Үүний дагуу бид байгаа вакциндаа тохируулан эхлээд зорилтот бүлгийн хүн амаа дархлаажуулна.
Үүний дараа бусад ААНБ-уудыг вакцинд хамруулах бөгөөд үүнд, худалдаа, үйлчилгээ эрхэлж байгаа байгууллага болон гаднын хөрөнгө оруулалттай компани, ААН, хувийн хэвшлүүд тодорхой хэмжээнд багтсан.
Гэхдээ оршин суугаа хаягаар нь дархлаажуулахгүй. Тухайн зорилтот бүлэг буюу аль чиглэлийн үйл ажиллагаа явуулж байгаагаас шалтгаалж вакцинжуулалтад хамрагдаж байгаа.
-АстраЗенека хийлгэсэн 55 настай эмэгтэй тархинд нь асуудал үүсээд 3р эмнэлэгт тархины зураг авахуулсан гэсэн мэдээлэл байна. Энэ үнэн үү. Ер нь АстраЗенека вакциныг хийлгэсэн хүмүүст хэр хүндрэл илэрч байгаа вэ? Уг вакциныг манай улс цаашид хийх үү?
Г.Болдмаа: -Одоогийн байдлаар манай улсад Синафарм болон АстраЗенека үйлдвэрийн вакцин хийгдээд буй. Дээрх вакцинуудыг хийлгэсний дараах урвал хүндрэл илрээгүй.
Мэдээж вакцины хийлгэсний дараа тодорхой хэмжээнд толгой өвдөх, үе мөч өвдөх, халуурах шинж тэмдэг илэрч болно. Эдгээр шинж тэмдгүүд нь бидний бүртгэж авдаг урвал хүндрэлд ордоггүй.
Одоогоор яг дээрх асуудалтай холбоотой мэдээлэл Эрүүл мэндийн яаманд ирээгүй байгаа.
More Stories
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
Ерөнхий сайд Н.Учрал: Монгол, Японы худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал /2026.09.29/ Япон, Монголын эв найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Т.Шимизү, Япон, Монголын нийгэмлэгийн тэргүүн Ш.Күбота тэргүүтэй найрамдлын...
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
