Ардчилсан намын даргад нэр дэвшигчид өнөөдөр Баянзүрх дүүргийн Ардчилсан намын гишүүд, дэмжигчидтэйгээ цахимаар zoom уулзалт зохион байгуулсан. Уулзалтад нэр дэвшигч Отгондаваагийн Амартүвшин, Сүхбаатарын Эрдэнэболд, Одонгийн Цогтгэрэл, Даваахүүгийн Пүрэвдаваа нар оролцож, Мөрийн хөтөлбөрөө танилцуулсан юм. АН-ын даргад нэр дэвшигч О.Амартүвшин, Ардчиллын таван ялалт, ард түмний таван ялалт гэсэн Мөрийн хөтөлбөртэйгээр миний бие энэ удаагийн Ардчилсан намын даргын сунгаанд нэр дэвшиж байна. Асуудалд шинжлэх ухаанчаар хандаж, манай намын хувьд улс төрийн дараалсан ялагдлын учир шалтгаан юунд байна вэ гэдгийг 2020 оны есдүгээр сард намынхаа мянга мянган гишүүдийг оролцуулсан томоохон судалгаа хийсэн.
Ингэснээр манай намын улс төрийн ялагдлын хариултыг олсон. Судалгаанд оролцогчдын 55 хувь буюу 10 хүн тутмын 5-6 нь намын дотоод зохион байгуулалт, хариуцлага хангалтгүй байна. Энэ нь өөрөө том стратегийн дэвшил, шийдэл Мөрийн хөтөлбөрт бүрэн тусгалаа олоогүй гэж хариулсан. Та бүхэн санаж байгаа бол маш олон залуучууд УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр бэлдэж байсан. Иргэд, сонгогчидтойгоо ажиллаж байсан ч сонгуулийн урьд өдөр цоо шинэ хүмүүс нэр дэвшсэн. Нийгэмд таалагдаагүй, гишүүддээ таалагдаагүй энэ сонголт мэдлэг боловсролтой олон залуучуудын боломжийг хаасан. Магадгүй, хамтдаа, хамтын шийдвэрээр гаргасан сонголтоор УИХ-ын сонгуульд оролцсон бол өнөөдөрийн энэ ялагдал байхгүй байсан. Алдаа бүхнийг засаж, залруулсанаар цаашдаа намын аливаа шийдвэр нэг хүнээс биш хамтын шийдвэр байх ёстой.
Ардчилсан намын хагарал, бутрал, хоорондын таарамжгүй байгаа нь ялагдлын хамгийн том шалтгаан болсоныг бид засаж залруулах ёстой. Хагарал бутралыг хамтдаа ялж, аливаа улс төрийн хүчин үнэт зүйл, үзэл санааны хувьсгалгүйгээр урагшлах боломжгүйг санаж, үнэт зүйл, үзэл санааны ялалтыг байгуулья. Бид улс орныг хэрхэн хөгжүүлэх вэ, ямар концепцоор яаж хөгжүүлэх вэ, хэрхэн дэлхийн жишигч хүрсэн хүчирхэг баян улс болох вэ гэдэгт бодлогын уралдаан дэвшүүлэх ёстой. Үзэл санааны ялалтыг хамтдаа авчирья.
Тун удахгүй Ерөнхийлөгчийн сонгууль болно. Ардчилсан үзэл санааг хамгаалахын тулд Ардчиллыг хүн болгонд хүртээмжтэй болгохын тулд иргэн болгоныг сайн нөхцөлтэй, эрүүл мэндийн зөв тогтолцоотой, боловсролын зөв тогтолцоотой, орлоготой, баян, шударга байлгахын тулд бид энэхүү сонгуульд заавал хамтдаа ялах учиртай хэмээн хэлсэн үгэндээ онцолсон юм.
More Stories
Үндэсний их баяр наадмын өмнө Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд Монгол түмэндээ сайн мэдээ дуулгая
Монголчууд Оюутолгойн хэлэлцээрт түүхэн амжилт гаргалаа. 1-рт, Манай Засгийн газар байгуулагдсан даруйдаа Оюутолгой төслийн менежментийн зардлыг 2.2 тэрбум ам.доллар буюу...
“ИРГЭНИЙ НИСЭХИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ” ТӨХХК-ИЙН АСРААР ЗОЧЛОН МАНАЙ ҮЙЛЧИЛГЭЭТЭЙ ТАНИЛЦААРАЙ
“Зам, тээврийн салбарын нээлттэй хаалганы өдөрлөг” 2026.06.15,16,17-ны өдрүүдэд Сүхбаатарын талбай дээр зохион байгуулагдаж байна. “Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК нь...
Дундговь аймаг дахь “Мандалговь” нисэх буудалд “КОД-4” буюу барилга байгууламжид гарсан гал түймрийн нөхцөлийн тактик сургалт зохион байгууллаа
Дундговь аймаг дахь "Мандалговь" нисэх буудал Иргэний нисэхийн аюулгүй хамгаалалтын сургалтын төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах, мөн онцгой нөхцөл байдлын үед байгууллагын...
“АЛДАРТ ЭХ” ОДОНТОЙ 33 АЖИЛТАНДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЖЭЭ
“Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК-ийн Нисэхийн аюулгүйн хамгаалалтын газар, Нисэхийн аюулгүй байдал хамгаалалтын албанаас “Алдарт эх” одонтой 33 ажилтандаа хүндэтгэл...
ICAO-ААС БОЛОВСРУУЛСАН 2026–2050 ОНЫ СТРАТЕГИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ
Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ICAO)-аас боловсруулсан 2026–2050 оны Стратегийн төлөвлөгөө энэ оноос хэрэгжиж эхлэн дэлхийн иргэний нисэхийн салбарын урт...
