Авто машины яндангийн катализатор /зөөлөн яндан/ хулгайлан улсын хилээр нэвтрүүлдэг этгээдүүдийг өчигдөр Эрүүгийн цагдаагийн албаныхан илрүүлжээ.
Энэ талаар ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн чиглэлийн ахлах мэргэжилтэн цагдаагийн дэд хурандаа Б.Чулуунтамир мэдээлэл өглөө.
Тэрбээр “2020 оны тавдугаар сарын 14-ний өдөр Эрээн-Замын-Үүдийн хилийн шалган нэвтрүүлэх цэгээр Volvo маркийн тээврийн хэрэгслийн бензиний сав буюу бак, агааржуулалтын хоолойнд 700 гаруй тээврийн хэрэгслийн зөөлөн эд буюу катализаторыг нууж, гаргах гэж байсныг үйлдэл дээр нь илрүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна.
Өчигдрийн мөрдөн байцаах ажлын явцад Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг хоёр иргэн хятадын иргэнтэй урьдчилан тохирч уг гэмт хэргийг сүүлийн жилүүдэд үйлдсэн болох нь тогтоогдсон. Гурван удаагийн үйлдлээр БНХАУ руу зөөсөн нь бүртгэгдсэн.
Учир нь автомашины яндангаас катализаторыг салгаж аваад, дахин ашиглаж хятадад шинэ яндан үйлдвэрлэдэг юм. Хуучин катализатор ашиглаж хийсэн шинэ яндангаа буцаагаад Монгол Улс руу оруулж ирээд, хулгайд алдсан хүмүүст зарж борлуулдаг. Катализатор нь яндангийн хамгийн үнэтэй түүхий эд байдаг тул ийм л зорилгоор хулгайлдаг. Түүнээс биш иргэдийн ярьдгаар автомашины янданд үнэт металл байдаг гэдэг нь ташаа ойлголт. Үнийн хувьд катализаторыг 150-250 мянган төгрөгөөр худалдаж авдаг” гэв.






Сүүлийн жилүүдэд Монгол Улсын хэмжээнд машины янданг хулгайлах гэмт хэрэг их бүртгэгдэж буй ба одоогийн байдлаар 1,200 гаруй өргөдөл гомдлын дагуу эрүүгийн хэрэг үүсгэгдэн, шалгаж буй аж.
Харин энэ оны байдлаар авто машины янданг хулгайлах гэмт хэрэг үйлддэг 32 хулгайчийг илрүүлсэн бөгөөд Хөвсгөл, Сэлэнгэ, Дархан, Архангай аймгийн цагдаагийн газарт эрүүгийн хэрэг үүсгэн, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа юм байна.
Иймд иргэд тээврийн хэрэгсэлдээ хяналтын камераа бүрэн суулгаж, хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлээрэй. Мөн катализатор автомашины яндангаас гарах хорт утааг багасгадаг. Иргэд өөрсдөө катализатораа зарж болохгүй гэдгийг Цагдаагийн ерөнхий газраас анхаарууллаа.
One thought on “700 гаруй тээврийн хэрэгслийн зөөлөн янданг хилээр гарган, БНХАУ-ын иргэнд зарах гэж байсан этгээдүүдийг илрүүлжээ”
Leave a Reply to Anonymous Cancel reply
More Stories
15 ДАВХАРЫНХАН АМЬ АВРАХЫН ТУЛД АТГ, ПРОКУРОРТОЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ХҮСЭЛТ ГАРГАЖЭЭ
Хилийн чанад руу гарсан “Херо” энтертаймэнтийн захирал Б.Баатар, “Бодь интернэшл” компанийн гүйцэтгэх захирал А.Амундра нарын сураг Их Британи улсад гарчээ....
39 дэх удаагийн номын баяр тавдугаар сарын 15-нд эхэлнэ
39 дэх удаагийн “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд” ирэх тавдугаар сарын 15-17-нд Төв талбайд болно. Номын баярт тогтмол 300 мянга...
ЗГ: Импортын зарим барааны гаалийн албан татварын хувь, хэмжээг тогтооно
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар Эрүүл мэндийн салбарынхны цалингийн тогтолцоог цэгцлэх, бизнес эрхлэгчдэд тулгамдсан асуудлыг чөлөөлөх зэрэг...
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төсөл: Хэн, юу хэлэв?
Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн “УИХ-ын тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах буюу “УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах” тухай хуулийн төсөл олны...
Насан хүрээгүй хүүхэд мотоцикл унаж яваад осол гарган, бэртжээ
Цагдаагийн байгууллагад өчигдөр Архангай аймгийн нутаг дэвсгэрт “Автомашин мотоциклтой мөргөлдсөн байна” гэх дуудлага мэдээлэл ирснийг шалгахад Тоёота лексус маркийн тээврийн...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нийслэлийн Налайх дүүрэгт ажиллаж иргэдтэй уулзлаа. Ерөнхийлөгчийг дүүргийн төв талбайд дүүргийн удирдлагууд болон Налайх цэргийн...

байгаль орчны эсрэг гэмт хэрэг тул цаазал.