Өнгөрсөн амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст нийт 468 дуудлага, мэдээлэл ирсэнээс зам тээврийн ослын шинжтэй 347 дуудлагыг хүлээн авч шалгасан байна.
Бүртгэгдсэн осол, хэргийн улмаас нийслэлд 1 хүн, орон нутагт 1 хүний амь нас хохирч, 12 хүн гэмтэж, бэртсэний 5 нь бага насны хүүхэд бүртгэгджээ.
Тухайлбал:
- БЗД-ийн нутаг Дүнжингаравын замд T.Crown маркийн автомашины жолооч нь явган зорчигч 10 настай, эрэгтэй М-г мөргөж амь насыг нь хохироосон,
- Баянхонгор аймгийн нутаг “Таанын хөндий” гэх газар шороон замд Мустанг-5 маркийн улсын дугааргүй мотоцикль онхолдож, жолооч 43 настай, эрэгтэй Б-н амь нас хохирсон ноцтой зам тээврийн хэргүүдэд тус тус шалгалтын ажиллагааг явуулж байна.
Нийт зам тээврийн осолд өртсөн хүнд явган зорчигчийн эзлэх хувь улсын хэмжээнд 81%-тай байх бөгөөд нийслэл хотын хэмжээнд 93%-ийг эзэлж байна.
Иймд жолооч та уулзвар, гарцан дээр хурдаа сааруулж, явган зорчигч нартаа зам тавьж өгөхийг зөвлөлөө.
Энэ 7 хоногт бүртгэгдсэн нийт ослын 6 нь явган зорчигч мөргөж гэмтээсэн, 13 осол нь мөргөлдөх хэлбэрээр, үл хөдлөх зүйл мөргөсөн 2, онхолдох хэлбэрээр 1 осол гарчээ.
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 104 жолоочийг илрүүлэн хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.
More Stories
15 ДАВХАРЫНХАН АМЬ АВРАХЫН ТУЛД АТГ, ПРОКУРОРТОЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ХҮСЭЛТ ГАРГАЖЭЭ
Хилийн чанад руу гарсан “Херо” энтертаймэнтийн захирал Б.Баатар, “Бодь интернэшл” компанийн гүйцэтгэх захирал А.Амундра нарын сураг Их Британи улсад гарчээ....
39 дэх удаагийн номын баяр тавдугаар сарын 15-нд эхэлнэ
39 дэх удаагийн “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд” ирэх тавдугаар сарын 15-17-нд Төв талбайд болно. Номын баярт тогтмол 300 мянга...
ЗГ: Импортын зарим барааны гаалийн албан татварын хувь, хэмжээг тогтооно
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар Эрүүл мэндийн салбарынхны цалингийн тогтолцоог цэгцлэх, бизнес эрхлэгчдэд тулгамдсан асуудлыг чөлөөлөх зэрэг...
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төсөл: Хэн, юу хэлэв?
Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн “УИХ-ын тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах буюу “УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах” тухай хуулийн төсөл олны...
Насан хүрээгүй хүүхэд мотоцикл унаж яваад осол гарган, бэртжээ
Цагдаагийн байгууллагад өчигдөр Архангай аймгийн нутаг дэвсгэрт “Автомашин мотоциклтой мөргөлдсөн байна” гэх дуудлага мэдээлэл ирснийг шалгахад Тоёота лексус маркийн тээврийн...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нийслэлийн Налайх дүүрэгт ажиллаж иргэдтэй уулзлаа. Ерөнхийлөгчийг дүүргийн төв талбайд дүүргийн удирдлагууд болон Налайх цэргийн...
