Дорноговь аймаг дахь цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэсгээс “Сар шинэ” нэгдсэн арга хэмжээний хүрээнд “Таван эрдэнэ” хэсэгчилсэн арга хэмжээг зохион байгууллаа.
Энэ арга хэмжээний хүрээнд эрүүгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Ч.Наранбаатар, эрүүгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Б.Дарханбаатар нар сумдын хэсгийн төлөөлөгч нартайгаа хамтран 14 хоногийн хугацаанд Мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэргийг илрүүлэх чиглэлээр аймгийнхаа Алтанширээ, Дэлгэрэх, Иххэт сум, мөн Хэнтий аймгийн Галшар сумдын удирдлагуудтай уулзалт зөвөлгөөн байгууллаа. Үүний үр дүнд, сумдуудад үйлдэгдсэн 8-н холбогдогчтой, найман сая гаруй төгрөгний хохиролтой, найман удаагийн үйлдэлтэй малын хулгайн гэмт хэргийг илрүүлэн, мөрдөн шалгах ажиллагаа явуулан шалгаж байна.
Иргэд та бүхнийг малын хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.
More Stories
15 ДАВХАРЫНХАН АМЬ АВРАХЫН ТУЛД АТГ, ПРОКУРОРТОЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ХҮСЭЛТ ГАРГАЖЭЭ
Хилийн чанад руу гарсан “Херо” энтертаймэнтийн захирал Б.Баатар, “Бодь интернэшл” компанийн гүйцэтгэх захирал А.Амундра нарын сураг Их Британи улсад гарчээ....
39 дэх удаагийн номын баяр тавдугаар сарын 15-нд эхэлнэ
39 дэх удаагийн “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд” ирэх тавдугаар сарын 15-17-нд Төв талбайд болно. Номын баярт тогтмол 300 мянга...
ЗГ: Импортын зарим барааны гаалийн албан татварын хувь, хэмжээг тогтооно
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар Эрүүл мэндийн салбарынхны цалингийн тогтолцоог цэгцлэх, бизнес эрхлэгчдэд тулгамдсан асуудлыг чөлөөлөх зэрэг...
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төсөл: Хэн, юу хэлэв?
Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн “УИХ-ын тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах буюу “УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах” тухай хуулийн төсөл олны...
Насан хүрээгүй хүүхэд мотоцикл унаж яваад осол гарган, бэртжээ
Цагдаагийн байгууллагад өчигдөр Архангай аймгийн нутаг дэвсгэрт “Автомашин мотоциклтой мөргөлдсөн байна” гэх дуудлага мэдээлэл ирснийг шалгахад Тоёота лексус маркийн тээврийн...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нийслэлийн Налайх дүүрэгт ажиллаж иргэдтэй уулзлаа. Ерөнхийлөгчийг дүүргийн төв талбайд дүүргийн удирдлагууд болон Налайх цэргийн...
