“Төв талбай-Гэр хотхон”-д улс төрийн суулт хийж буй иргэд УИХ-ын даргыг огцруулахыг шаардсан 30.000 иргэний гарын үсэг цуглуулсан талаар УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд, Л.Оюун-Эрдэнэ нар мэдээлэл хийлээ. УИХ-ын гишүүд эдгээр иргэдийн гарын үсгийг УИХ-ын даргад өргөн барина гэдгээ мэдэгдсэн юм.
Энэ талаар УИХ-ын гишүүн Л.Болд “Гадаа хүйтэн ч улс төрийн хувьд халуун өдрүүд үргэлжилж байна. Энэ долоо хоногт тэмцлийн маань эхний шатны том үр дүн гарах гэж байна. Талбай дээр 10 гаруй хоног ард түмний суулт үргэлжилж байна. Иргэд өнгөрсөн хугацаанд регистрийн дугаар, гар утасны дугаараа үлдээсэн бодитой хариуцах эзэнтэй гарын үсгээ зурж, бидний тэмцлийг дэмжиж байна. Нийтдээ 30 гаруй мянган иргэн улс төрийн шинэчлэлийг дэмжиж гарын үсэг зураад байна” гэсэн юм.
Өнгөрөгч баасан гарагт УИХ-ын даргыг гишүүдийн олонхийн саналаар огцруулж болдог хууль батлагдсантай холбоотойгоор энэ долоо хоногт УИХ-ын даргыг огцруулах асуудлаар УИХ-ын 40 гишүүн гарын үсгээ зурсан албан бичиг үйлдэх юм байна. Ингээд ирэх баасан гарагт хууль хүчин төгөлдөр үйлчилж эхлэнгүүт УИХ-ын гишүүдийн хуулийн хүрээнд албан бичиг өргөн барих болно гэдгээ гишүүд мэдэгдлээ.
Мөн УИХ-ын даргыг огцруулсныхаа томоохон сэдвүүдийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлэхээ гишүүд хэллээ. Хэлэлцүүлэгтэй холбоотойгоор
- 60 тэрбумын хэрэг буюу Монголын төрийн өндөр албан тушаалыг арилждаг асуудал
- Стратегийн ордуудын эзэмшлийн асуудал
- Баялагийн хуулийн хэлэлцүүлэг
- Төсвийн хөрөнгөөс 28 сан нэрээр 28 жилийн турш асар их мөнгийг үр ашиггүй зарцуулж, хулгайлж байгаа түүхийг уудалж, дүгнэлт гаргах
- Бонд үнэ тогтворжуулах төсөл, концесс нэрээр хөрөнгө шамшигдуулдаг асуудал дээр тодорхой дүгнэлт гаргах ёстой гэж дээрх гишүүд үзэж байгаа аж.
Дээрх хэлэлцүүлгүүдийг ард түмнээсээ санал хүлээн авч талбай дээрх эсэргүүцлийн суултыг зогсоох төлөвлөгөөтэй байгаа мөн хэлж байлаа.
УИХ-ын гишүүн Л.Болд мөн өөрсдийнх нь эсрэг ажиллагаанд эрс шийдэмгий ахандахаа илэрхийлж “Бид тавын эсрэг оноосон хүмүүс, бүхэл бүтэн баг ажиллаж байгаа. Эдгээрийн эсрэг нэр төрөө хамгаалах болно. Бид Монголынхоо ирээдүйн төлөө тэмцлээ ялалтад хүргэх болно” гэсэн юм.
More Stories
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
Мансууруулах бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
Энэхүү мэдээлэл нь иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийтэд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн талаарх ойлголт, хэргийн...
Түймрийн эрсдэл өндөртэй цаг үед иргэн бүр хариуцлагатай байж, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг сануулъя
Онцгой байдлын байгууллагад энэ 7 хоногт буюу 14-17-ны өдрийн хооронд 4 аймаг, 1 дүүргийн нутаг дэвсгэрт нийт 8 удаагийн ой,...
Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Хэнтий, Дорнодын зарим сумдын нутгаар бороо, нойтон цас орно
Өнөө маргаашдаа ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарахыг цаг уурын байгууллагаас мэдээллээ. Хур тунадас: 16-ны өдөр Увс, Ховд, Завхан,...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ Ерөнхий боловсролын 4 дүгээр болон 2 дугаар сургуулийн багш сурган хүмүүжүүлэгчид,...
Японд 20 настай монгол дадлагажигч ослоор амь насаа алджээ
Японы Хирошима мужийн Күрэ хотын дайрганы үйлдвэрт туузан дамжуургын механизмд татагдан орсон 20 настай Монгол Улсын иргэн амь насаа алдсан...
