“Монгол Өрх” Сэтгэл зүйн хүрээлэнгийн захирал, зөвлөх сэтгэл зүйч С.Баасанбат “2018 оны арванхоёрдугаар сарын 25-наас эхлэн бид 1900-1110 гэсэн тусгай дугаар ажиллуулахаар болсон. Энэхүү тусгай дугаараар сэтгэл зүйн зөвлөгөө өгөх юм.
Утсаар сэтгэл зүйн зөвлөгөө өгөх үйлчилгээний гол зорилго нь хорт бодисын нөлөөнд орох эрсдэлт бүхий хүүхэд, залуучуудыг урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээллээр хангах юм. Мөн мансууруулах бодисын хамааралтай ч сөрөг зан үйлээ өөрчлөхийг хүссэн, түүнээс татгалзах шийдвэрийг өөртөө гаргасан хүнд сэтгэл зүйч мэргэжлийн туслалцаа үзүүлнэ.
Тусгайлан бэлтгэгдсэн сэтгэл зүйч нар нууцлалыг чандлан, мэргэжлийн ёс зүйг баримтлан, найдвартай, хариуцлагатай, шинжлэх ухааны үндэслэлтэй, практикт туршигдсан сэтгэл зүйн тусламж үйлчилгээг хүргэнэ. Үүнд:
- Эрт илрүүлэлт
- Эрсдэлийн түвшинг тогтооно
- Урьдчилан сэргийлэх мэдээ
- Хамааралд орсон хүнд тогтвортой курс зөвлөгөө
- Хамааралтай иргэдийн гэр бүлд сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх, холбон зуучлах, үнэн бодит мэдээллээр хангах зэрэг үйлчилгээ орно.
ХЗДХЯ-наас 2011 онд санаачлан хэрэгжүүлсэн судалгаагаар Монгол Улсын хэмжээнд хүүхэд, залуучуудын 31.4 хувь нь ямар нэг хэмжээгээр мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэдэг гэсэн дүн гарсан. Мөн хар тамхинд донтсон өвчтөний эмчилгээний үр дүн 5 хувийн эдгэрэлтэй байдаг нь энэ өвчин эмчлэгдэхгүй байх өндөр магадлалтай гэсэн үг юм.
Тиймээс бид энэхүү тусгай дугаарыг ажиллуулах зайлшгүй шаардлагатай байгаа юм.
Манай төвийн 1900-1110 утас нь мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт эм бэлдмэлтэй холбоотой зөвлөгөө, мэдээлэл өгөхөөс гадна, үйлчлүүлэгч өөрийгөө танин мэдэх, үнэт зүйлээ тодорхойлох, сонголт ба шийдвэр гаргах чадваруудаа хэрхэн нэмэгдүүлэх зэрэг харилцааны чухал арга техник, алхмуудын талаарх зөвлөгөөг өгч ажиллах болно” гэлээ.
Судалгаагаар оролцогч хүүхдүүдийн
- 17.4% тайвшруулагч эм,
- 3.1% каннабис,
- 4.6% кокайн,
- 2.9% героин,
- 1.6% опиум,
- 1.8% метадон зэрэг олон төрлийн мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх идэвхт бодисыг хэрэглэж байгаа нь тогтоогдсон байдаг аж.
Энэхүү олон төрлийн мансууруулах, сэтгэц идэвхт бодисыг хэрэглэснээр хүний сэтгэцэд дараах байдлаар нөлөөлдөг нь судалгаагаар батлагджээ. Үүнд:
- Төв мэдрэлийн системийг дарангуйлагч буюу идэвхийг сааруулах, хэт тайвшруулах, нойрсуулах үйлчилгээтэй
- Төв мэдрэлийн системийг өдөөгч буюу сэтгэцийн идэвхийг сэргээж сэтгэл санааг хий хөөрөлд оруулах үйлчилгээтэй
- Солио үүсгэгч буюу хий юмс үзэгдүүлж сонсогдуулах үйлчилгээтэй
- Сэтгэцийн хосолмол үйлчилгээтэй буюу дээрх шинж тэмдгийн аль алиныг нь үзүүлэх үйлчилгээтэй хорт бодисууд байдаг.
More Stories
15 ДАВХАРЫНХАН АМЬ АВРАХЫН ТУЛД АТГ, ПРОКУРОРТОЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ХҮСЭЛТ ГАРГАЖЭЭ
Хилийн чанад руу гарсан “Херо” энтертаймэнтийн захирал Б.Баатар, “Бодь интернэшл” компанийн гүйцэтгэх захирал А.Амундра нарын сураг Их Британи улсад гарчээ....
39 дэх удаагийн номын баяр тавдугаар сарын 15-нд эхэлнэ
39 дэх удаагийн “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд” ирэх тавдугаар сарын 15-17-нд Төв талбайд болно. Номын баярт тогтмол 300 мянга...
ЗГ: Импортын зарим барааны гаалийн албан татварын хувь, хэмжээг тогтооно
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар Эрүүл мэндийн салбарынхны цалингийн тогтолцоог цэгцлэх, бизнес эрхлэгчдэд тулгамдсан асуудлыг чөлөөлөх зэрэг...
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төсөл: Хэн, юу хэлэв?
Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн “УИХ-ын тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах буюу “УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах” тухай хуулийн төсөл олны...
Насан хүрээгүй хүүхэд мотоцикл унаж яваад осол гарган, бэртжээ
Цагдаагийн байгууллагад өчигдөр Архангай аймгийн нутаг дэвсгэрт “Автомашин мотоциклтой мөргөлдсөн байна” гэх дуудлага мэдээлэл ирснийг шалгахад Тоёота лексус маркийн тээврийн...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нийслэлийн Налайх дүүрэгт ажиллаж иргэдтэй уулзлаа. Ерөнхийлөгчийг дүүргийн төв талбайд дүүргийн удирдлагууд болон Налайх цэргийн...
