Нийслэлийн Газрын албанаас санаачлан Чингэлтэй, Сүхбаатар дүүрэг дэх зуслангийн амуудад зурагт мэдээллийн самбар байрлууллаа.
Мэдээллийн самбарт газрын кадастрын мэдээллийн санд бүртгэлтэй нэгж талбар, авто зам, зуслангийн хил, ой, ойн сан бүхий газрын хамгаалалтын бүс, гол, булаг, усан сан бүхий газрын эрүүл ахуйн бүс, намаг, үерийн далан, цахилгааны шугам, дэд өртөө зэрэг хориглолт хамгаалалтын бүсүүд болон зуслангийн амнуудын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө зэргийг тусгасан.

Ингэснээр иргэд зураг мэдээллийн самбараас өөрт хэрэгтэй бүх төрлийн мэдээллийг авах бүрэн боломжтой юм гэж нийслэлийн Газрын албанаас мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Previous post Төв замын уулзваруудад “Шар хайрцаг” тэмдэглэгээ хийж эхэлнэ
Next post Тоглож байсан 2 настай хүүхдийг мөргөж амь насыг нь хохироожээ