Өнгөрсөн амралтын өдрүүдэд буюу аравдугаар сарын 13,14-ний өдрүүдэд Тээврийн цагдаагийн алба нийт 607 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 426 дуудлага мэдээлэл хүлээн авч шалгаж шийдвэрлэжээ.
Орон нутагт ноцтой зам тээврийн ослын улмаас 1, нийслэлд 1 хүний амь нас хохирч, 30 хүн гэмтэж бэртсэнээс 9 нь бага насны хүүхэд байна.
Мөн гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 111 зөрчлийг илрүүлэн саатуулж хуулийн дагуу хариуцлага тооцон ажилласан ба согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас 4 жолооч осолд холбогджээ.
Орон нутагт бүртгэгдэж буй ноцтой зам тээврийн ослын дийлэнх хувь нь онхолдох хэлбэрээр үйлдэгдэж байх бөгөөд энэ төрлийн осол нь хурд хэтрүүлснээс шалтгаалж байна.
Тээврийн хэрэгслийн хурдыг нэмэгдүүлж богино хугацаанд урт зам туулах нь эдийн засгийн хувьд болон хугацаа хэмнэх зэрэг дээр ашигтай боловч хөдөлгөөний аюулгүй байдал талаас нь авч үзвэл тийм ч сайн үзүүлэлт биш гэдгийг жолооч та анхаараарай.
Бүртгэгдсэн ноцтой зам тээврийн осол, хэргээс дурьдвал:
- 2018.10.14-ний өдөр Булган аймгийн Бугат сумын нутаг “Бяцхан хөтөл” гэх газар асфальтан замд Prado маркийн автомашин онхолдож жолооч М-ын амь нас хохирсон,
- Мөн БЗД-ийн нутаг Дарь эхийн задгай хашаан дотор H.Porter маркийн автомашин нь хөдөлгөөн эхлэх үедээ хашаандаа тоглож байсан 2 настай Э-г мөргөж амь насыг нь хохироосон ноцтой ослуудыг тус тус шалгаж байна.
Гарсан зам тээврийн осол, хэргийг хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн 18 осол, мөргөлдөх хэлбэрээр 5 осол бүртгэгдсэн байна.
More Stories
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв-Ховд аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд цэргийн...
УИХ-ын дарга С.Бямбацогт: Дээд түвшний парламентын форум нь эх дэлхийгээ аврах хамтын шийдвэр гаргах түүхэн индэр юм
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд зохион байгуулагдаж буй “Амлалтаас үйл...
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна 102 орны нүүдэлчин,...
Айл өрхийн цахилгааны тарифийг нэмэгдүүлж ажилчдын цалингаа нэмэхээр болжээ
Эрчим хүчний ҮЭХ-с өнөөдрөөс эхлэн ажил хаялт зохион байгуулахаа мэдэгдсэн. Үүнтэй холбоотойгоор өчигдөр орой Эрчим хүчний сайд Б.Найдалаа мэдэгдэл гарган...
Долоодугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
Цаг уурын байгууллагын гаргасан долоодугаар сарын мэдээллээр агаарын дундаж температур баруун аймгуудын нутгаар олон жилийн дунджаас дулаан, харин зүүн аймгуудын...
