Нийгэм, эдийн засгийн байдал хүндэрсэн энэ цаг үед тэвчиж болох бүхийг л зардлыг танахыг Засгийн газраас даалгасан. Гэвч төрийн мөнгөөр хэтэвчээ зузаатгадаг албан тушаалтнууд сүүлийн жилүүдэд олшрох болсон гэх таагүй мэдээ дуулддаг болсон. “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн даргаар 2014-2016 онд захирлаар ажилласан Л.Пүрэвбаатар нь 130 сая төгрөгөөр лексус-570 автомашин болон 1.47 тэрбум төгрөгөөр амины орон сууцыг байгууллагын мөнгөөр худалдаж авсан аж.
Түүний дээрх хууль бус үйлдэлтэй холбогдуулж УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэг хууль хяналтын байгууллагад хандсан бөгөөд шүүх хурал Улсын Дээд шүүхийн Иргэний танхимд өчигдөр боллоо.
Л.Пүрэвбаатар УБТЗ-ын хөрөнгөөр худалдаж авсан 1.47 тэрбум төгрөгийн өртөгтэй уг хаус нь Хан-Уул дүүрэг буюу Зайсангийн аманд байрлах “Цэцээ гүн” хотхонд байрладаг бөгөөд 370 ам.метр гурван давхар хаус аж. Тэрбээр 2015 оны арванхоёрдугаар сарын 12-ны өдрийн УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Ерөнхий хорооны шийдвэрээр уг албан тушаалыг хашихаар болсон байдаг.
Гэвч тушаал гарсан тэр өдөртөө Төрийн өмчийн хорооны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Цогтбаатартай контрактын гэрээ байгуулжээ. Уг гэрээнд УБТЗ-ын даргад байгууллагын хөрөнгөөр хувийн орон сууц худалдаж авч өгөх ёстой. Мөн тав тухтай орон сууцаар хангах ёстой гэж заажээ. Эрх бүхий албан тушаалтнуудын тайлбарласнаар Төрийн өмчийн хорооны дарга нь УБТЗ-ын хөрөнгийг захиран зарцуулах эрхгүй. Түүнчлэн байгууллагыг дангаар дур мэдэн төлөөлөх эрхгүй гэсэн юм.
Өөрөөр хэлбэл, УБТЗ-д 20-30 жил ажилласан ажилчдад нэг удаадаа дөрөв хүртэлх сая төгрөгийн тусламж үзүүлдэг байна. Ингэхдээ жилд 20 орчим ажилчин гээд тооцвол, жилд 80 сая төгрөгийн тусламжийг орон байр худалдаж авахад нь дэмжлэг үзүүлдэг аж. Гэтэл Л.Пүрэвбаатар байгууллагын даргаар томилогдсон тэр өдрөө 1.47 тэрбум төгрөгийн өртөг бүхий орон сууцыг ганцаар эзэмшихийг санаархсан байна. Тиймээс УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгээс шүүхэд гомдол гаргаж, уг хаусыг байгууллагын эзэмшилд шилжүүлж өгөхийг хүссэнээр дээрх маргаан үүсжээ.
Тэрбээр “Өнөр девелопмент” компанитай хийснийхээ дараахан 2015 оны нэгдүгээр сарын 16-ны өдөр нь УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгийн “Голомт”, “Худалдаа хөгжил банк”-ны данснаас шилжүүлжээ. Худалдан авах гэрээг яарч хийн тэр дор нь байгууллагын данснаас мөнгө шалтгаан нь 2015 оны нэгдүгээр сарын 20-ны дотор “Өнөр девелопмент” компанийн дансанд орон сууцны төлбөрийг 100 хувь шилжүүлбэл үндсэн төлбөрөөс 15 хувь хөнгөлүүлэх боломжтой байж. Тиймээс л орон сууцны үндсэн төлбөр болох 1,745,985,900 төгрөгөөс 15 хувийг нь хөнгөлүүлж, 1,484,253,0 төгрөгийг гэрээ хийсэн өдрөө шилжүүлсэн байна.
Дээрх орон сууцыг худалдаж авах зардал нь тухайн байгууллагын хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй, мөн эрх бүхий байгууллагын зөвшөөрөл олгогдоогүй учир хөрөнгийг зах зээлийн ханшаар худалдан борлуулж байгууллагын хохиролгүй болгох албан бичгийг тухайн үеийн Төрийн өмчийн хорооноос УБТЗ ХНН болон Зам тээврийн хөгжлийн яаманд хүргүүлсэн байдаг.
Зам тээврийн хөгжлийн яамнаас өндөр үнэтэй орон сууц худалдаж авсан нь тэвчиж болох бүхий л зардлыг танах Засгийн газрын шийдвэрийг зөрчсөн үйлдэл бөгөөд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах ашиг сонирхохын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Авлигын эсрэг хууль, Эрүүгийн хуулийг зөрчсөн үйлдэл болохыг дурдсан байдаг.
Үүнээс гадна уг орон сууцыг зах зээлийн ханшаар худалдаж байгууллагыг хохиролгүй болгох чиглэлийг УБТЗ-ын Ерөнхий хорооноос өгчээ. Гэсэн ч тэрбээр орон сууцыг чөлөөлж өгөхөөс татгалзаж, шүүхэд хандсан энэ. Шүүх бүрэлдэхүүн удтал хуралдсаны эцэст Л.Пүрэвбаатарын 1.5 тэрбум төгрөгийн өртөгтэй хаусыг УБТЗ-ын мэдэлд буцаан авах шийдвэр гаргалаа.
One thought on “Дээд шүүхээс Л.Пүрэвбаатарын 1.5 тэрбумын үнэтэй хаусыг хураах шийдвэр гаргажээ”
Leave a Reply Cancel reply
More Stories
Насан хүрээгүй хүүхэд мотоцикл унаж яваад осол гарган, бэртжээ
Цагдаагийн байгууллагад өчигдөр Архангай аймгийн нутаг дэвсгэрт “Автомашин мотоциклтой мөргөлдсөн байна” гэх дуудлага мэдээлэл ирснийг шалгахад Тоёота лексус маркийн тээврийн...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нийслэлийн Налайх дүүрэгт ажиллаж иргэдтэй уулзлаа. Ерөнхийлөгчийг дүүргийн төв талбайд дүүргийн удирдлагууд болон Налайх цэргийн...
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ
Өнөөдөр Хангайн уулархаг нутгаар бороо, нойтон цас орж, ихэнх нутгаар сэрүүснэ. Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд, төвийн...
Өнөөдөр болох үйл явдал
08:00 цагт: Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болно. 10:00 цагт: УИХ дахь Байнгын хороодын хуралдаан Төрийн ордонд болно. 11:30...
Artemis II хөлгөөр сансарт ниссэн Америк Канадын дөрвөн сансрын нисэгч хүн төрөлхтний түүхэнд байгаагүй хол зайд анх удаа аяллаа
Дэлхийгээс өмнө очоогүй хамгийн хол зайд хүрсэн байна.Тэдний аялалын Orion сансрын хөлөг Сарны гадаргууг шүргэн өнгөрсөн байна.Эрдэмтдийн үзэж буйгаар, энэхүү...
БГД-ийн төлөөлөгч эмэгтэй гэр бүлийн маргаанаас болж нөхрөө хутгалжээ
Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажилладаг Б овогтой У нь гэр бүлийн маргааны улмаас бусдын биед халдсан байж болзошгүй хэрэгт холбогдон,...
дээд шүүх зөв шийдвэр гаргасан байна төрийн өмч хөрөнгө шамшигдуулсан завшихыг оролдсон нөхөдтэй хатуу тэмцэх хэрэгтэй