Уг хэрэг Дорнод Монголын хил дээр гарсан байна. Дорнод аймгийн Чулуунхороот сумын иргэн эмэгтэй ОХУ-ын хилийг архи хэтрүүлэн хэрэглэсэн үедээ санамсаргүйгээр зөрчсөн гэдгээ хүлээн зөвшөөрчээ. Хил зөрчигч эмэгтэйг архи нь гарсаны дараа Оросын хилчид Монголын хилчдэд хүлээлгэн өгсөн байна. Хил зөрчигч эмэгтэй найз нөхөдтэйгээ Улз голын хөвөөнд наргиж цэнгэж байгаад найз нөхдөөсөө хоцорч ганцаараа үлдсэн байжээ. Учир нь хамт наргиж байсан найзууд нь хоорондоо маргалдан муудалцаж буцахдаа түүнийг голын эрэгт орхиод явсан байжээ. Харин ганцаараа үлдсэн эмэгтэй Чулуунхороот сумын төв рүү явж байгаад чигээ алдан төөрч, үүр цайхын алдад Оросын хил зөрчиж Соловьёвск тосгонд ирэхэд нь хилчид саатуулсан байжээ.
+ There are no comments
Add yours