Нийслэлийн Цагдаагийн газар оюутны байгууллагатай хамтарч ажиллана

Нийслэлийн Цагдаагийн газраас Монголын оюутны холбоо болон Дотуур байрны багш нарын нэгдсэн холбоодтой уулзалт зохион байгуулав. Уулзалтад Монголын оюутны холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Жигжид, нарийн бичгийн дарга  Т.Ган-Эрдэнэ, Үүрийнтуяа, Дотуур байрны багш нарын нэгдсэн холбооны тэргүүн Ю.Уранчимэг нар оролцож, Нийслэлийн цагдаагийн газраас зохион байгуулж байгаа “Хичээлийн шинэ жил” нэгдсэн арга хэмжээний хүрээнд оюутны байр, оюутны хууль эрх зүйн мэдлэг дээшлүүлэх,  оюутан, залуучуудыг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтран ажиллах талаар ярилцаж, Нийслэлийн цагдаагийн газраас холбогдох зөвлөмж гардуулсан байна.

+ There are no comments

Add yours