Говь-Алтай аймгийн Алтай сум дахь хилийн отрядын дөрөвдүгээр заставын Чандманийн хилийн харуулд үүрэг гүйцэтгэж байсан хоёр цэрэг манааны ахлагчаа буудаж хөнөөсөн хэрэг өнгөрсөн пүрэв гарагт гарсан.
2020 оны намрын цэрэг татлагаар Ховд аймгийн Чандмань, Орхон аймгаас ирсэн тэр хоёр цэрэг тухайн үед манааны ахлагчаасаа гадна дөрвүүлээ хил дээр үүрэг гүйцэтгэж байжээ. Манааны ахлагчаа буудаж хөнөөснийхөө дараа тэд манаанд хамт гарч байсан, Говь-Алтай аймгийн харьяат хоёр цэргийг оргохоор ятгасан ч татгалзсан аж. Тиймээс буу, сумаа авч харуулын байраа орхин, мотоциклтой зугтжээ.
Замдаа айлд орж нэлээд боорцог авч хүнстэй болсон тэд мотоциклоо зам дээр орхиснийг эрлийнхэн олсон байна. Энэ хэргийг төвөөс томилогдсон цагдаа, тагнуул, ХХЕГ-ын эрлийн бүлгийнхэн шалгаж эхэлсэн. Сүүлд авсан мэдээллээр бол зэвсэглэсэн оргодол цэргүүд Аж богдын нурууны залгаа Зөөлөн богд ууланд бүгсэн нь тодорхой болжээ. Энэ уулыг эрлийнхэн бүслэн самнаж байгаа юм байна. Оргодол цэргүүд энэ уулын яг хаана нуугдаж буй нь тодорхойгүй аж.
Ховд аймгийн Чандмань сумаас татагдан ирсэн цэрэг нь нэлээд танхай, сумынхаа болдоггүйчүүдийн нэг байсан гэх. Тэгвэл Орхон аймгаас ирсэн цэрэг ээжтэйгээ амьдарч байсан гэх мэдээлэл байна. Цэрэгтээ буудуулж амиа алдсан манааны ахлагч хилийн цэрэгт 11 жил алба хааж байгаа нэгэн байж.
Тэрбээр сүүлийн найман жил манааны ахлагчаар ажиллажээ. Гэмт хэрэг гарсан тухай заставтаа мэдэгдсэн хоёр цэргийн мэдүүлснээр манааны ахлагч нь тэднийг дарамталсан, дэглэсэн ямар нэг үйлдэл хийгээгүй гэнэ. Ташрамд дурдахад, 1990-ээд онд дээрх отрядын Элгэний заставын хоёр цэрэг мөн л манааны ахлагчаа буудаж хөнөөгөөд ууланд бүгж байхдаа өөд өөдөөсөө харж сууж байгаад бие биенээ буудан хөнөөж байжээ.
Д.Галдан
One thought on “Зэвсэглэсэн цэргүүд Зөөлөн богд ууланд бүгжээ”
Leave a Reply Cancel reply
More Stories
ХОТЫН ДАРГА АСАН Х.НЯМБААТАР ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН ТӨСЛИЙН ХҮРЭЭНД “SHONGFU CONSTRUCTION ENGINEERING” КОМПАНИАС ИХ ХЭМЖЭЭНИЙ АВИЛГА АВЧ БАЙЖЭЭ
Хотын дарга асан Х.Нямбаатар нь Олон улсын хоригт орсон хятадын компанийг Туулын хурдны замын төсөлд оруулж их хэмжээний авилгалын мөнгийг...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч бараалхлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд Саксони муж улсад хэрэгжүүлж буй...
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...

Улсын хилийн харуулын офицeроо үгсэн буудан хороогоод, харуулын постоо орхин оргон зайлсан 2 цэргийг цэргийн хээрийн шүүхийн шийдвэрээр газар дээр нь өчиггүй буудан устгах хэрэгтэй.