С.Энхболд: Хөл хорионы үеэр өндөр настан, хууч өвчтэй иргэдийг гэрээр нь вакцинжуулна

Засгийн газраас вакцины нөөц болон хөл хорионы үеэр вакцин хийхгүй болсонтой холбоотой мэдээлэл хийж байна.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд хөл хорионы үеэр өндөр настан, хууч өвчтэй иргэдийг гэрээр нь вакцинжуулахаар төлөвлөж байгаа гэв.

Мөн тэрээр “Өчигдрөөс вакцины хоёр дахь тунг хийж эхэлсэн. Гэвч хөл хорио болон вакцинжуулалтын нийлүүлэлт хойшилсон зэргээс хоёр дахь тунг мөн хойшлуулсан. 21-56 хоногийн хооронд хийхэд дархлаа тогтох чанарт өөрчлөлт орохгүй. Хөл хорионы энэ үед өндөр настан, хууч өвчтэй хүмүүсийг гэрээр нь явж дархлаажуулна. Нийслэлд 50 наснаас дээш 260 мянган иргэн байгаагийн 50 орчим мянгыг вакцинжуулалтад хамруулсан” гэв.

+ There are no comments

Add yours