С.Энхболд: Дөрөвдүгээр сард ирэх байсан 600 мянган тун вакцин хойшилсон

Засгийн газраас 4-р сарын 10-наас эхлэн 15 хоногийн хугацаанд хатуу хөл хорио тогтоож, дархлаажуулалтын хүчин чадлыг хоёр дахин нэмэгдүүлнэ гэж мэдээлсэн боловч, энэхүү мэдээллээс нэг өдрийн дараа хөл хорионы хугацаанд дархлаажуулалтыг зогсоох болсноо зарласан юм.

Вакциныг ийнхүү хойшлуулснаар тун хоорондын хугацаанд нөлөөлтэй эсэх талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд “Анх БНХАУ-ын Веросел вакциныг авахад тун хоорондын хугацаа 28 гэсэн зааварчилгааг өгсөн. Харин үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор бид БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдаар дамжуулан вакцины талаарх мэдээллийг дахин тодруулсан. Ингэхэд Веросел вакцины хоёр дахь тунг 21-56 хоногт хийхэд дархлааны тогтоц дээр ямар нэг өөрчлөлт гарахгүй гэсэн албан ёсны мэдээллийг өгсөн. Албан эх сурвалжтай” гэв.

Мөн тэрбээр манай улс дөрөвдүгээр сард хоёр удаагийн татан авалтаар нийт 600 мянган хүн тун вакцин авахаар байсан ч тодорхойгүй хугацаагаар хойшилсон болохыг хэлсэн юм. Өнөөдрийн байдлаар 192 мянган тун вакцины нөөц байгаа юм байна.

+ There are no comments

Add yours