“Хуульч нь буруу ойлгоод буруу юм яриад явна лээ гэсэн шүү юм ярьсан гэнэ ээ.
Гэтэл УИХ-н гишүүн нь Улсын Их Хурлын тухай хуулийн 8.1.17-д “бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ хуульд өөрөөр заагаагүй бол аль ч байгууллагад чөлөөтэй нэвтэрч, хэнтэй ч уулзах, шаардлагатай асуудлаар тайлбар, мэдээлэл авах” гэж заасан онцгой бүрэн эрхтэй ба хаанаас ямар ч мэдээллийг авах, нөгөө талаар тухайн мэдээллийг гаргаж өгөх үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, гишүүд энэ эрхээ хэрэгжүүлж Улсын бүртгэлийн байгууллагаас, АТГ, Мөрдөх байгууллагаас, Прокуророос, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас Д.Амарбаясгалан аливаа байдлаар нүүрсний хэргүүдтэй холбоотой эсэх, “Админерал” ХХК-тай хамааралтай эсэх, шүүхээр шийдвэрлэгдэж тогтоогдсон эсэх, эсхүл одоо түүнд холбогдуулж шалгаж буй хэрэг байгаа эсэх асуудлаар тодруулга авах бүрэн эрхтэй. Харамсалтай нь тэд энэ эрхээ хэрэгжүүлэлгүй, ямар ч үндэслэлгүй баримтгүйгээр олон нийтэд холбоотой учраас ажлаа өгөөд шалгуул гэж шаардаж байгааг гайхаж байна. Би хувьдаа уг шаардлага гаргаж буй гишүүд УИХ-ын 2021 оны 105 дугаар тогтоолоор баталсан УИХ-ын гишүүний ёс зүйн дүрмийн 3.8-д “Гишүүн үзэл бодол, байр сууриа илэрхийлэхдээ албан ёсны эх сурвалжийг баримтлах ба олон нийтийг төөрөгдүүлэх, үндэслэлгүй мэдээлэл хийхийг хориглоно” гэж заасныг ноцтой зөрчиж байна л гэж харж байна. Бусдаас ёс зүйн шаардлага нэхэх нэрийдлээр өөрсдөө ёс зүйн зөрчил гаргаж болохгүй шүү гишүүдээ” гэжээ.
More Stories
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Сэлэнгэ аймагт ажиллаж байна. Тэрбээр “Сүхбаатар дулааны цахилгаан станц”-ийн нээлтэд оролцов. Энэ станц орон нутгийн...
ЗГ:2030 он гэхэд 100 мянган өрхийг орон сууцанд оруулах бодлогыг зорилгоо болгон ажиллаж байна
Өчигдөр /2026.11.03/ 15:00 цагаас Төрийн ордны зүүн талын галарейд “100 мянган айлын орон сууц Үндэсний хөтөлбөрийн тухай мэдээллийг сэтгүүлчидэд өгөх...
Эрчим хүчний яам болон Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Н-д шүүхээс 5 жилийн хорих ял ногдуулжээ
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс мөрдөн шалгасан Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Н нарын 5...
16 настай охины амийг хөнөөсөн Ц.Давгадорж нарт холбогдох хэргийн хяналтын шатны шүүх хуралдаан энэ сарын 29-нд болно
Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн 2026 оны аравдугаар сарын 29-ний өдрийн шүүх хуралдаанаар Ц.Давгадорж, Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ, Х.Энхсайхан нарт...
ХОТЫН ДАРГА АСАН Х.НЯМБААТАР ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН ТӨСЛИЙН ХҮРЭЭНД “SHONGFU CONSTRUCTION ENGINEERING” КОМПАНИАС ИХ ХЭМЖЭЭНИЙ АВИЛГА АВЧ БАЙЖЭЭ
Хотын дарга асан Х.Нямбаатар нь Олон улсын хоригт орсон хятадын компанийг Туулын хурдны замын төсөлд оруулж их хэмжээний авилгалын мөнгийг...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч бараалхлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд Саксони муж улсад хэрэгжүүлж буй...
