Монгол Улсын Европ дахь чухал түнш, “гуравдагч хөрш” Британи Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаандаа онцгой ач холбогдол өгч, бүхий л салбарт харилцан ашигтай, идэвхтэй хамтран ажиллахыг эрмэлздэг гэдгээ Улсын Их Хурлын дарга уулзалтын эхэнд тэмдэглэв.
Ардчилал, хүний эрх, эрх чөлөө, хууль дээдлэх ёс зэрэг нийтлэг үнэт зүйлд тулгуурласан Монгол, Британийн уламжлалт найрсаг харилцаа нь улс төр, худалдаа, эдийн засаг, соёл, боловсрол, байгаль орчин, уул уурхай зэрэг салбаруудад эрчимтэй тэлж байгаад талархалтай байгаагаа илэрхийлэв.
Хоёр улсын хууль тогтоох байгууллагын хамтын ажиллагаа идэвхтэй, үр дүнтэй хөгжиж байгаа бөгөөд Британийн парламентад “Бүх намын Монголын бүлэг” 2026 оны 02 дугаар сарын 02-ны өдөр шинээр байгуулагдаж, бүлгийг 2025 оны 06 дугаар сард Монгол Улсад айлчилсан парламентын гишүүн Жэймс Вайлд санаачлан, өөрөө даргалж байгаад Улсын Их Хурлын дарга Н.Учрал баяртай байгаагаа илэрхийллээ.

Харин Монгол Улсын Их Хурал дахь Монгол, Британийн Парламентын найрамдлын бүлэг 1996 онд байгуулагдсан бөгөөд 2024 оны сонгуулиар шинээр бүрэлдсэн парламентын найрамдлын бүлгийн даргаар УИХ-ын гишүүн Ч.Ундрам улиран томилогдож, дэд даргаар Ж.Баярмаа, Д.Бум-Очир, гишүүдээр Т.Доржханд, С.Зулпхар, М.Мандхай, Ч.Номин, Н.Номтойбаяр, М.Сарнай, Л.Энхнасан нар ажиллаж байна.
Улсын Их Хурлын 2024 оны сонгуулиар 32 эмэгтэй гишүүн парламентад сонгогдсон үзүүлэлтээр Монгол Улс Азид тэргүүлэгч орны нэг болсон юм. Энэ амжилтаа бататгах, улам бүр өргөжүүлэх зорилгоор 2026 онд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар төлөвлөж буй Олон улсын эмэгтэй парламентчдын чуулганд Британийн парламентын эмэгтэй гишүүдийг оролцохыг Улсын Их Хурлын дарга Н.Учрал урив.

Монгол, Британи хоёр улсын харилцаанд боловсролын салбар онцгой ач холбогдолтой. Тиймээс ч улс орны ирээдүй болсон оюутан залуусыг дэлхийн түвшний боловсрол эзэмших боломжоор хангахыг зорьж, түүнд чиглэсэн бодлого, үйл ажиллагаа хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд Боловсролын ерөнхий хуульд нэмэлт өөрчлөлт оруулан англи хэлийг сургалтын үндсэн гадаад хэл болгосон явдлыг талууд сайшаагаад цаашид хүрсэн түвшинг улам ахиулахын төлөө хамтран ажиллахад бэлэн байгаагаа тэмдэглэв.
Улсын Их Хурлын дарга Н.Учрал Үндсэн хуулиар баталгаажсан иргэний эрх, эрх чөлөөг тэгш, хүртээмжтэй эдлэх эрх зүйн орчныг бүрдүүлж, хөдөлмөрлөж байгаа хүн бүрд төр дарамт биш боломж өгдөг болохын төлөөх шинэчлэл хэрэгжүүлэх зорилгоор “Чөлөөлье” санаачилга дэвшүүлэн энэ хүрээнд иргэдийг үнийн өсөлтөөс хамгаалах тухай УИХ-ын тогтоол батлуулаад байгаа талаар дурдсан. Энэхүү санаачилгын зорилго нь зах зээл дэх чөлөөт өрсөлдөөнийг хөхиүлэн дэмжиж, хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэх, хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчийн үйл ажиллагаанд саад бэрхшээл учруулдаг хүндрэлтэй хүчин зүйлсийг арилгах, зөвшөөрлийн тоо, үе шатыг бууруулах, эрх зүйн актуудыг сайжруулах бодлого, зохицуулалтын арга хэмжээнүүд, тэр дундаа банкны реформ хэрэгжүүлэх зэрэгт оршино . “Чөлөөлье” санаачилгын хүрээнд олон улсын томоохон банкнууд Монгол Улсад нэвтрэх нөхцөлийг бодитоор бүрдүүлэхийг зорьж байгаа тул Британийн банкнуудыг манай зах зээлийг сонирхоно гэж найдаж байна хэмээлээ.

Уулзалтын үеэр талууд хоёр улсын харилцаа хамтын ажиллагааны хүрсэн түвшинг худалдаа эдийн засгийн хамтын ажиллагаагаар өргөжүүлэх талаар санал нэгдэв.
Британийн банк болон санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг бусад байгууллагуудыг Монгол Улсын зах зээлийг сонирхоно гэдэгт итгэлтэй байгаагаа Элчин сайд Ф.Блайт илэрхийлээд Британийн худалдаа, хөрөнгө оруулалтын агентлаг болон Лондон Сити зэрэг байгууллагатай энэ талаар үргэлжлүүлэн хамтран ажиллах боломжтойг мэдэгдэв.
Эцэст нь, Монгол Улс 2026 онд Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын оролцогч Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ыг амжилттай зохион байгуулахад Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Фиона Блайт дэмжлэг үзүүлж байгаад УИХ-ын дарга Н.Учрал талархал илэрхийлэв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
More Stories
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Сэлэнгэ аймагт ажиллаж байна. Тэрбээр “Сүхбаатар дулааны цахилгаан станц”-ийн нээлтэд оролцов. Энэ станц орон нутгийн...
ЗГ:2030 он гэхэд 100 мянган өрхийг орон сууцанд оруулах бодлогыг зорилгоо болгон ажиллаж байна
Өчигдөр /2026.11.03/ 15:00 цагаас Төрийн ордны зүүн талын галарейд “100 мянган айлын орон сууц Үндэсний хөтөлбөрийн тухай мэдээллийг сэтгүүлчидэд өгөх...
Эрчим хүчний яам болон Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Н-д шүүхээс 5 жилийн хорих ял ногдуулжээ
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс мөрдөн шалгасан Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Н нарын 5...
16 настай охины амийг хөнөөсөн Ц.Давгадорж нарт холбогдох хэргийн хяналтын шатны шүүх хуралдаан энэ сарын 29-нд болно
Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн 2026 оны аравдугаар сарын 29-ний өдрийн шүүх хуралдаанаар Ц.Давгадорж, Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ, Х.Энхсайхан нарт...
ХОТЫН ДАРГА АСАН Х.НЯМБААТАР ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН ТӨСЛИЙН ХҮРЭЭНД “SHONGFU CONSTRUCTION ENGINEERING” КОМПАНИАС ИХ ХЭМЖЭЭНИЙ АВИЛГА АВЧ БАЙЖЭЭ
Хотын дарга асан Х.Нямбаатар нь Олон улсын хоригт орсон хятадын компанийг Туулын хурдны замын төсөлд оруулж их хэмжээний авилгалын мөнгийг...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч бараалхлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд Саксони муж улсад хэрэгжүүлж буй...
