Английн дээд шүүхээс “Стандарт” банкны нэхэмжлэлтэй “Эрдэнэт” үйлдвэрт хамаарах Арбитрын шүүхийн шийдвэрийг давж заалдах шатанд хэлэлцэж, өнгөрсөн сарын дундуур албан шийдвэрээ гаргасан. Английн Дээд шүүхээс гаргасан шийдвэр нь “Стандарт” банкны нэхэмжлэл дэх үндсэн өр төлбөрт хүү тогтоож, учирсан зардлыг “Эрдэнэт” үйлдвэрээс гаргуулах тухай 2017.07.20-ны өдрийн Арбитрын хэсэгчилсэн эцсийн шийдвэрийг давж заалдахаар тус үйлдвэрээс Английн дээд шүүхэд хандсан байдаг. Ингэхдээ Арбитраар тогтоосон өр төлбөрийг “Эрдэнэт” үйлдвэрээс шүүхэд барьцаа хэлбэрээр төлөхөөр гаргасан “Стандарт” банкны хүсэлтийг Английн дээд шүүх хүлээн авсан байна. Мөн “Стандарт” банкнаас 2018.06.28-ны өдөр Английн Дээд шүүхэд хандаж, арбитрын шүүхээр шийдвэрлүүлсэн нийт өр төлбөрийг “Эрдэнэт” үйлдвэрээр төлүүлж авахын тулд эд хөрөнгийг царцааж, битүүмжлэх захирамж гаргасныг шүүх хүлээн авсан байна. Түүнчлэн, “Стандарт” банкнаас “Эрдэнэт” үйлдвэрийн санхүүгийн мэдээллийг ил гаргуулах, шүүхийн шатанд гарсан зардлуудыг тус үйлдвэрээр төлүүлэх тухай хүсэлтийг Английн Дээд шүүх хүлээн авсан гэсэн гэсэн үндсэн гурван агууллагатай байгаа юм.
Мөн Английн Дээд шүүхээс эд хөрөнгө царцаах тухай захирамж гаргасантай холбогдуулан, “Эрдэнэт” үйлдвэрийн гадаад дахь мөнгөн гүйлгээний урсгал тэр чигтээ зогсох эрсдэл үүсээд байгаа. Бас “Эрдэнэт” үйлдвэрийн эрх бүхий албан тушаалтнуудыг Англи, Шенген, Азийн тодорхой орнуудад зорчих эрхийг шүүхээс хязгаарласан тухай мэдээлэл бас бий. Энэ бүхнээс үүдэн уг асуудлыг Засгийн газрын хуралдаанаар өнгөрсөн долоо хоногт хэлэлцэж, Шадар сайд Ө.Энхтүвшингөөр ахлуулсан ажлын хэсгийг байгуулсан байна. Мөн Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын өгсөн мэдээллээр ажлын хэсэг нэг удаа хуралдаж, “Эрдэнэт” үйлдвэрт тодорхой баримтуудыг гаргаж өгөх чиглэлтэй ажиллаж байгаа юм байна.
More Stories
16 настай охины амийг хөнөөсөн Ц.Давгадорж нарт холбогдох хэргийн хяналтын шатны шүүх хуралдаан энэ сарын 29-нд болно
Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн 2026 оны аравдугаар сарын 29-ний өдрийн шүүх хуралдаанаар Ц.Давгадорж, Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ, Х.Энхсайхан нарт...
ХОТЫН ДАРГА АСАН Х.НЯМБААТАР ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН ТӨСЛИЙН ХҮРЭЭНД “SHONGFU CONSTRUCTION ENGINEERING” КОМПАНИАС ИХ ХЭМЖЭЭНИЙ АВИЛГА АВЧ БАЙЖЭЭ
Хотын дарга асан Х.Нямбаатар нь Олон улсын хоригт орсон хятадын компанийг Туулын хурдны замын төсөлд оруулж их хэмжээний авилгалын мөнгийг...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч бараалхлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд Саксони муж улсад хэрэгжүүлж буй...
Улс төрийн шинэчлэлийг өөрөөсөө, өөрийн намаас эхлүүлнэ
Нэг Монгол хөдөлгөөн, Реформ клубыг төлөөлөн Г.Занданшатар өнөөдөр Монгол Ардын Намын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн...
Ихэнх нутгаар цас орно
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Архангай, Өвөрхангайн ихэнх, Хөвсгөл, Булган, Сэлэнгийн зарим, Говь-Алтай, Баянхонгор, Төв аймгийн хойд, Хэнтийн баруун хойд, Өмнөговийн...
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
