“Хугацаа нь дууссан чихэр шоколадын сав баглаа, боодол, үйлдвэрлэсэн он,сар, өдрийг өөрчлөн худалдаанд гаргадаг агуулах байна” гэсэн иргэний мэдээллийн дагуу нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын байцаагчид гэнэтийн шалгалт хийж, агуулахыг илрүүлэн шалгажээ. Батлан хамгаалах туслах нийгэмлэгийн Техникийн спортын төвийн оффисын зориулалт бүхий өрөөнүүдийг агуулахын зориулалтаар ашиглаж, “Скифсак” гэх компани чихрийн төрлийн бүтээгдэхүүнүүдээ хайрцаглан хадгалсан байжээ.

Тухайн компани нь ОХУ- ын Рахат үйлдвэрийн бүтээгдэхүүнийг Баян-Өлгий, Алтанбулагийн хилээр манай улсад импортлох албан ёсны эрхтэй, Казакстан улсын хөрөнгө оруулалттай компани ажээ.

Хоёр өрөөнд 100 орчим хайрцаг чихрийн төрлийн бүтээгдэхүүн, бэлгийн уутнууд, хайрцаг сав, он, сар, өдөр бичсэн шошгууд зэргийг төрөлжүүлэн хадгалжээ.

Ингэхдээ хүнсний бүтээгдэхүүний дууссан хугацааг засах, давхарлан хуурамч он, сар, өдөр бүхий цаас наах, тусгайлан элдсэн өөр хайрцгуудад савлах зэргээр өөрчлөөд Нарантуул зэрэг томоохон худалдааны төвүүдээр зарж борлуулдаг байна. Түүнчлэн худалдаа эрхлэгчид тухайн агуулахаас бөөний үнээр худалдан авдаг аж.

Агуулахыг дөнгөж илрүүлээд байгаа тул хэчнээн нэр төрлийн бараа бүтээгдэхүүн байгааг хараахан тогтоогоогүй байгаа. Ойролцоогоор 30 орчим сая төгрөгийн бараа байгаа. Манай компани монгол улсад чихрийн төрлийн бүтээгдэхүүн импортлоод хоёр жил болж байгаа юм байна. Миний хувьд долоо хоногийн өмнө захирлаар томилогдож ирсэн. Миний хувьд долоо хоногийн өмнө томилогдсон болохоор энэ зөрчлийн талаар мэдсэнгүй” гэсэн тайлбарыг Скифсак компанийн Гүйцэтгэх захирал Б.Айдын өглөө.

Хүнсний ихэнх бүтээгдэхүүнээ импортолдог манай улсад энэ төрлийн зөрчил элбэг тохиолддог бөгөөд сав баглаа, боодлын битүүмжлэл алдагдсан, хугацаа засагдсан, хэлбэр нь өөрчлөгдсөн хүнсний бүтээгдэхүүнийг худалдан авахгүй байхыг иргэдэд санууллаа.
Ц.Анхзул
One thought on “Бүтээгдэхүүнийхээ сав, шошгыг өөрчилдөг агуулахыг илрүүллээ”
Leave a Reply to хоолондоо Cancel reply
More Stories
15 ДАВХАРЫНХАН АМЬ АВРАХЫН ТУЛД АТГ, ПРОКУРОРТОЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ХҮСЭЛТ ГАРГАЖЭЭ
Хилийн чанад руу гарсан “Херо” энтертаймэнтийн захирал Б.Баатар, “Бодь интернэшл” компанийн гүйцэтгэх захирал А.Амундра нарын сураг Их Британи улсад гарчээ....
39 дэх удаагийн номын баяр тавдугаар сарын 15-нд эхэлнэ
39 дэх удаагийн “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд” ирэх тавдугаар сарын 15-17-нд Төв талбайд болно. Номын баярт тогтмол 300 мянга...
ЗГ: Импортын зарим барааны гаалийн албан татварын хувь, хэмжээг тогтооно
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар Эрүүл мэндийн салбарынхны цалингийн тогтолцоог цэгцлэх, бизнес эрхлэгчдэд тулгамдсан асуудлыг чөлөөлөх зэрэг...
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төсөл: Хэн, юу хэлэв?
Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн “УИХ-ын тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах буюу “УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах” тухай хуулийн төсөл олны...
Насан хүрээгүй хүүхэд мотоцикл унаж яваад осол гарган, бэртжээ
Цагдаагийн байгууллагад өчигдөр Архангай аймгийн нутаг дэвсгэрт “Автомашин мотоциклтой мөргөлдсөн байна” гэх дуудлага мэдээлэл ирснийг шалгахад Тоёота лексус маркийн тээврийн...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нийслэлийн Налайх дүүрэгт ажиллаж иргэдтэй уулзлаа. Ерөнхийлөгчийг дүүргийн төв талбайд дүүргийн удирдлагууд болон Налайх цэргийн...

ХУГАЦАА дууссан бүтээгдэхүүн нь чимээгүй үхэл гэсэн үг Нэг ёсондоо хор санаатай тарааж бна Барьж аваад хориод өөрсдийн хооллох хэрэгтэй