Европын Холбооны Зөвлөл 2017 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн Сайд нарын түвшингийн уулзалтаараа Монгол Улс, Европын Холбооны хооронд 2013 онд байгуулсан Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээрийг хүчин төгөлдөр болгох тухай шийдвэрийг гаргав.
Уг хэлэлцээрийг өнгөрсөн хугацаанд Европын Холбооны гишүүн бүх улс орон үндэсний парламентаараа хэлэлцүүлэн баталсан бөгөөд Европын Парламент 2017 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн нэгдсэн чуулганаараа соёрхон баталж, тогтоол гаргасан. Энэхүү шийдвэрийг Европын Зөвлөл гаргаснаар хэлэлцээр 2017 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлнэ.
Хэлэлцээр 65 зүйлээс бүрдэж дараах салбаруудыг хамруулна.
- эдийн засаг, санхүүгийн үйлчилгээ,
- татвар,
- аж үйлдвэрийн бодлого болон жижиг, дунд үйлдвэр,
- мэдээлэлжсэн нийгэм,
- шинжлэх ухаан,
- технологи,
- боловсрол, соёл,
- эрчим хүч,
- тээвэр,
- байгаль орчин,
- хөдөө аж ахуй,
- хөдөөгийн хөгжил,
- эрүүл мэнд,
- нийгмийн хамгаалал,
- статистик зэрэг хамтын ажиллагааны бүхий л салбарыг хамарч байгаа юм.
Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээрийг хүчин төгөлдөр болгохоор гаргасан энэхүү шийдвэр, мөн Төлөөлөгчийн газраа энэ ондоо багтаан Улаанбаатар хотноо нээх тухай 7 дугаар сард гаргасан шийдвэр зэрэг нь Европын Холбооноос Монгол Улстай хөгжүүлж буй харилцаандаа өндөр ач холбогдол өгч байгаагийн илрэл болж байна.
Европын Холбоо Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээрийг өөрийн хөрш зэргэлдээ бүс нутгийн орнуудтай байгуулж тэдгээр оронд чөлөөт зах зээл, бизнесийн тааламжтай орчин, хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих замаар хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлэхийг зорьдог.
Одоогийн байдлаар Европын Холбоо нь ОХУ, Филиппин, Казахстан, Украин зэрэг нийт 10 гаруй улстай Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээрийг байгуулсан бөгөөд Малайз, Сингапур, Тайландтай энэ төрлийн хэлэлцээрийг байгуулахаар ажиллаж байна.
More Stories
Монгол-Солонгосын судалгааны баг Хүннүгийн үеийн булш, дурсгалд малтлага хийж эртний олдвор илрүүллээ
Дундговь аймгийн Сайнцагаан сумын Суман уулын дурсгалт газарт Монгол-Солонгосын судалгааны баг Хүннүгийн үеийн булш, дурсгалд малтлага хийж эртний олдвор илрүүллээ...
Туул голын салаанд автомашинтайгаа боогдсон иргэдийг аварлаа
Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 20 дугаар хороо, Сонсголонгийн гүүрний баруун талд голын усанд боогдсон гарч чадахгүй байна гэх дуудлагыг өнөөдөр...
Шадар сайд Н.Номтойбаяр яамдын Төрийн нарийн бичгийн дарга нартай шуурхай хуралдлаа
Монгол Улсын Ерөнхий сайдын 10, 11 дүгээр албан даалгавар, Улсын Онцгой Комиссын даргын 03 дугаар тушаалын хэрэгжилт, 2026–2027 оны өвөлжилтийн...
Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх Хөвсгөл аймгийн нутагт Монгол-Оросын хил дээр ажиллаж, улсын хилийг хоёр дахь...
Япон улсын Кумамото мужид болсон газар хөдлөлт
Япон улсын Кумамото мужид болсон газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо 28 хүрсэн гэж Засгийн газрын Ерөнхий нарийн бичгийн...
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:
10-нд Завхан, Хөвсгөл, Булган, 11-нд Архангай, Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий, 12-нд Хэнтий, Дорнодын нутгаар усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо...
