Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт өнөөдөр /2026.05.27/ бизнес эрхлэгчид, баялаг бүтээгчдийн төлөөлөлтэй чөлөөт уулзалт хийж, эдийн засгийн орчин, хувийн хэвшлийн үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудал, хууль эрх зүйн орчны талаар санал солилцлоо.
Уулзалтын эхэнд УИХ-ын дарга С.Бямбацогт хувийн хэвшлийн үүрэг, ач холбогдлыг онцлон тэмдэглэж, бизнес эрхлэгчид нь ажлын байр бий болгох, татвар төлөх, улс орны эдийн засгийн өсөлтийг бодитоор дэмжих гол хүч гэдгийг тодотгов. Тэрбээр Монгол Улсын эдийн засгийн бүтэц шинэ шатанд шилжиж буй энэ үед төрийн оролцоог бууруулж, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх бодлогыг тууштай хэрэгжүүлэх шаардлагатай байгааг онцлон хэллээ.
Мөн “Төр баялаг бүтээдэггүй, харин баялаг бүтээгчдийн төлсөн татварыг шударга, үр ашигтай хуваарилж, бизнес эрхлэх тогтвортой орчныг бүрдүүлэх үүрэгтэй” гэдгийг тэмдэглэж, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, бизнесийн үйл ажиллагаанд үүсэж буй хүнд суртал, зохицуулалтын дарамтыг бууруулах, татвар төлөгчдөө дэмжсэн эрх зүйн орчныг бүрдүүлэхэд Улсын Их Хурал анхаарч ажиллахаа илэрхийллээ.

Түүнчлэн Засгийн газраас боловсруулж буй татварын багц хуулийн шинэчлэлд хувийн хэвшил, мэргэжлийн холбоод, салбарын төлөөллийн оролцоог нэмэгдүүлэх нь чухал бөгөөд энэ чиглэлд саналуудыг өргөн хүрээнд авч тусгах шаардлагатайг дурдав. УИХ-ын даргын зүгээс ийм төрлийн уулзалтыг цаашид тогтмол зохион байгуулж, бодит үр дүнд хүрэхэд анхаарч ажиллахаа илэрхийлсэн байна.

Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн М.Бадамсүрэн, Б.Пунсалмаа, Р.Батболд болон Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын удирдлагууд, бизнес эрхлэгчид, хувийн хэвшлийн төлөөлөл өргөнөөр оролцож, салбар бүрт тулгамдаж буй асуудлууд, тухайлбал татвар, санхүүжилт, зохицуулалт, зах зээлийн орчинтой холбоотой байр сууриа илэрхийлж санал солилцлоо.

Уулзалтаас гарсан саналуудыг нэгтгэн холбогдох бодлого, хууль эрх зүйн шинэчлэлд тусгах чиглэлд анхаарч ажиллах бөгөөд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бодитоор бэхжүүлэх эхлэл боллоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
Next post
“ДИПЛОМАТ БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛЧИЛГЭЭГ ЭРХЛЭХ ГАЗАР” ТӨҮГ-ТАЙ ХАМТРАН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
More Stories
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
