“Монгол-хятадын экспо 2017”-д оролцох байсан мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн хохирлыг хэн барагдуулах нь өнөөг хүртэл тодорхойгүй байна.
Хөх хотноо зохион байгуулсан үзэсгэлэнд борлуулахаар монголоос ачуулсан мах, махан бүтээгдэхүүн өнгөрсөн даваа гарагт Техник импорт дахь Гаалийн хяналтын бүсэд буусан.
МХЕГ махан бүтээгдэхүүнээс дээж авч шинжилгээнд оруулсан бөгөөд шинжилгээний хариу ирэх долоо хоногт гарах аж.
ХХААХҮЯ шинжилгээний хариу гарсны дараа, хохирлын хэмжээг тодорхойлж ямар арга хэмжээ авахаа шийдвэрлэнэ гэсэн байр сууртай байгаа бол МҮХАҮТ-аас МҮХАҮТ-аас экспод оролцох бүртгэлийн хураамжид төлсөн 800 юанийг буцаан олгохоор болсон.
Энэ дагуу ААН-үүд бүртгэлийн хураамжид төлсөн 800 юанийг нэхэмжилж албан бичиг өгсөн бөгөөд бусад хохирлыг барагдуулах эзэн тодорхойгүй байгаа тул ААН-үүд хамтдаа өмгөөлөгч авч, эрх ашгаа хамгаалуулахаар шийдвэрлэжээ.
Чингэлэг задлахад байлцсан ААН-ийн төлөөллүүд лаазалсан бүтээгдэхүүнээс бусад бүтээгдэхүүний вакуумжилт алдагдаж, хүнсний аюулгүй байдал алдагдсан гэсэн мэдээллийг өгч байгаа юм.
Мах махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч 16 аж ахуйн нэгж хохирлын хэмжээг урьчилсан байдлаар 258.25 мянган ам.доллар гэж тооцож гаргаж байсан ч үүн дээр нэмэгдэх магадлалтай юм байна. Тухайн үед Хөх Хотод байхдаа ХХААХҮ-ийн сайдын үүрэг гүйцэтгэгч П. Сэргэлэн мах махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч болон сүү, цагаан идээ үйлдвэрлэгчдийг хүлээн авч уулзахдаа дараахь тайлбарыг өгч байжээ.
More Stories
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
