2020 онд дүүргийн Засаг даргын ажлыг авсан даруйдаа баг хамт олонтойгоо тохижилт, бүтээн байгуулалтын ажлаас илүүтэй эмхлэх, цэгцлэх ажлуудыг эхлүүлсэн.
Тухайлбал нийтийн эдэлбэр газарт зөвшөөрөлгүй тавьсан гараашуудыг буулгаж ногоон байгууламж, сандал сүүдрэвч, зогсоол хийх. Орц гарц хаасан хашаа хайсыг чөлөөлөх. Автобусны буудал орчмын ТҮЦ-үүдийг цэгцлэх гэх мэт.. Эдгээрээс гарааш буулгалт, орц гарц нээж хашааг буулгах зэрэг ажлууд үр дүнтэй явааг та бүхэн мэднэ. Харин ТҮЦ цэгцлэх ажлууд маргаан дагуулсаар…
Тиймээс ТҮЦ эрхлэгчидтэй уулзаж дүүргийн бодлого, шийдвэр, зорилтын талаар танилцуулж санал солилцлоо.
1. Төв зам дагуух автобусны буудлын бүх ТҮЦ-үүдийг цэгцэлнэ. Автобусанд очерлож буй хүүхдүүд брожур дээр зогсдог, автобуснаасаа буугаад шууд ТҮЦ мөргөдөг байж болохгүй.
2. ТҮЦ хөгжвөл хөгжих цаг хугацаа хангалттай өнгөрсөн. Гэтэл өнөөдрийг хүртэл бахь байдгаараа… Эргэн тойрны орчны бохирдол, ил задгай худалдаалж буй пирошки, кимбаб зэрэг нь эрүүл ахуйн шаардлага хангаж байгаа үгүй нь мэдэгдэхгүй чигээр явсаар байна. Одоо бид нэг шат ахих хэрэгтэй. Автобусны буудлаа автобусны буудал шиг тохижуулж, иргэд нь аюулгүй орчинд зорчдог ийм больё.
3. Мэдээж ТҮЦ эрхлэгч гэдэг хүн. Цаана амьдралтай. Ар гэр бүлтэй. Орлого олсон мөнгөөрөө үр хүүхдээ тэжээж, боловсрол эзэмшүүлж, амьдралаа залгуулж яваа. Иймд манай баг бизнес эрхлэгчдээ дэмжихээр Баянзүрх дүүргийг Арилжааны дүүрэг болох зорилтыг дэвшүүлж Намъянжүгийн гудамжийг Бүтээлч гудамж болгон тохижуулахаар бэлтгэл ажил хангагдаад явж байгаа. Энэ гудамжны тохижилт дууссаны дараа ТҮЦ эрхлэгчдэд тодорхой байршлуудад зааж худалдаа арилжаа эрхлэх боломжоор хангана.
Эцэст нь энэ Улаанбаатар хот, Баянзүрх бол бидний хот, дүүрэг. Та бидний үр хүүхэд амьдрах, та бидний бүтээсэн, цаашид бүтээх хот, дүүрэг учраас нийтийн эрх ашгийг хангасан, эмх цэгцтэй, стандарттай, дүрэм журамтай байх ёстой юм шүү.
Иргэд та бүхнийг дэмжиж, ТҮЦ эрхлэгч та бүхнийг хамтарч ажиллахыг хүсье.
Posted by Нацагийн Баярмөнх on Thursday, September 7, 2023
More Stories
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
Мансууруулах бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
Энэхүү мэдээлэл нь иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийтэд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн талаарх ойлголт, хэргийн...
Түймрийн эрсдэл өндөртэй цаг үед иргэн бүр хариуцлагатай байж, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг сануулъя
Онцгой байдлын байгууллагад энэ 7 хоногт буюу 14-17-ны өдрийн хооронд 4 аймаг, 1 дүүргийн нутаг дэвсгэрт нийт 8 удаагийн ой,...
Аюулт үзэгдэл,ослын 77 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт (2026.09.07-2026.09.13) нийслэлийн 8 дүүрэг, 14 аймгийн 27 суманд аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгдсэн...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2026 оны 09 дүгээр сарын 13-14-ний өдрүүдэд Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэбүрэний усан...
Халх гол сумаас 65 дайчны шарил, 3000 гаруй сум, галт хэрэгсэл илрүүлжээ
Монгол Улс, ОХУ-ын цэргийн археологийн хамтарсан тав дахь удаагийн экспедиц Дорнод аймгийн Халхгол сумын нутагт эрэл хайгуул хийж байна. 250...
