Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Монголын эрэгтэйчүүдийн хөгжлийн нийгэмлэгээс Архины зохистой хэрэглээг бий болгох саналын агуулга, Монгол Улсын гурван бүсэд албадан эмчилгээний төв барих талаар мэдээлж байна.
МЭХН-ийн ерөнхийлөгч Ц.Цогтсугар: ДЭМБ-аас нэг хүнд ногдох архины хэрэглээ 9 литрт хүрвэл аюул учирсан улс орон гэж үздэг. Гэтэл Монголд нэг хүнд 28-аас дээш литр оногдож байна.
Эрчүүдийн дундаж наслалт эмэгтэйчүүдийнхээс 9.7-гоор бага байгаад бид санаа зовж байна. Бид лонхонд байгаа архитай тэмцдэг байгууллага биш. Бид энэ салбарт 20 жил ажилласан, судалгаатай бодлоготой газар. Хүнээр илэрхийлэгдсэн үр дүнгийн төлөө бид байнгын үйл ажиллагаа явуулдаг.
Төр бидэнтэй хамтарч ажиллахгүй байгаад эмзэглэл төрж байна. Боломж нь байвал бид Төрийн ордонд архинаас гарсан 1000 залуусын чуулган хийхэд ч бэлэн байна. Энэ их мэдлэг, туршлагаа төрийн бодлогод оруулмаар байна. Архидан согтуурахтай тэмцэх хуулийн хэд хэдэн заалт эмзэг сонсогдож байна. Судалгаанд үндэслэж яръя.
Архинаас гаргадаг эм, бэлдмэл энэ дэлхийд байхгүй. Архинд донтох нь зан үйлийн эмгэг. Бидэнд архинаас гаргах төвийг байгуулаад өгөөч. Дэлхийд тархи судалж байхад бид лонхтой архиа судалж байна.
Архинаас гаргах гурван төв байгуулах нь багадаж байна. Дөрөв байвал зохилтой. Энэ нь Оюун санааны төв байвал бид үйл ажиллагааг нь аваад явъя. Судалгаа, онолд тулгуурлаад ажиллавал илүү үр дүнтэй байх юм.
Архины хэрэглээгүй залуу үеийг би болгохыг бид хүсэж байна. Архидан согтуурахтай тэмцэх хуульд албадан эмчилгээнд явуулахдаа эхнэрээр нь өргөдөл гаргуулан шийдвэрлэж гэр бүлийн итгэлцэл, халуун дулаан, дотно холбоог тасалж, төрийн нэрийн өмнөөс шийдвэрлэж чадахгүй сул дорой заалт хэлэлцэж байгааг өөрчлөх саналтай байна.
More Stories
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа АНУ-д албан ёсны айлчлал хийж, тус улсын Төрийн нарийн бичгийн дарга...
“Та мөнгө хожлоо” гэх худал мэдээллийн дагуу холбогдож, 3.3 сая төгрөг залилуулжээ
2026 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр нэр бүхий иргэн дээрх мэдээллийн дагуу нууц үгээ хийж, 3,300,000 төгрөг алдаж, хохирсон...
Нөөцийг махыг 2026 оны хоёрдугаар сараас худалдаална
Засгийн газрын ээлжит хуралдаанаар нийслэлийн хүн амын хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулан махны нөөц бүрдүүлэх, махны хангамж, нийлүүлэлттэй уялдуулан дотоодын...
Уул уурхайн салбарын ТӨК-иудад сахилга, хариуцлагыг чангатгаж, засаглал, ил тод байдлыг сайжруулах тодорхой үүрэг өглөө
“Эрдэнэс Монгол” нэгдлийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Даваадалай 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдөр нэгдлийн бүрэлдэхүүн компаниудын удирдлагуудтай шуурхай...
Танилц: Шинээр томилогдох Элчин сайд нарын нэрсийг УИХ-д өргөн мэдүүллээ
Зөвшилцөх саналд: 1. Монгол Улсаас Австралийн Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дамдинсүрэнгийн Даваасүрэнг эгүүлэн татаж, Монгол...
Баянбүрдийн тойргийг дөрвөн замын уулзвар болгоход 318 САЯ төгрөгийн төсөв баталжээ
Өнгөрсөн 10-р сарын 15-нд Чингэлтэй дүүргийн 9-р хорооны нутаг дэвсгэр, Баянбүрдийн тойрогт байрлах “Чингэлтэйн өндөрлөг” хөшөө бусдын санамсаргүй үйлдлийн улмаас...