“Иргэд сайн дураараа вакцины дөрөв дэх тунд хамрагдаж болно”

Коронавирусийн эсрэг вакцины дөрөв дэх тунг хийлгэж болох эсэх талаар мэдээлэл өглөө.

Нийслэлийн эрүүл мэндийн газрын орлогч дарга Ж.Отгонболд “Коронавирусийн эсрэг хоёр тун буюу Файзер вакцин шаардсан Европын Холбооны Улс болон АНУ-д зорчих иргэд дөрөв дэх тунд хамрагдаж болно гэдгийг албан ёсоор хэлье.

Монгол Улсын хувьд 4-5 төрлийн вакцин иргэддээ хийсэн. Тухайлбал Спутник вакцины хоёр тун хийлгэсэн хүн дахин Файзер вакцины хоёр тунг хийлгэж байж олон улсад хүлээн зөвшөөрөгдөнө. Иргэд сайн дураараа коронавирусийн эсрэг вакцины дөрөв дэх тунд хамрагдаж болно” гэв.

+ There are no comments

Add yours