Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийн цаг эхэллээ.
Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 11,183 хүний сорьцод шинжилгээ хийхэд 127 хүнээс коронавирус илэрлээ. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд бүртгэгдсэн коронавируст халдварын тохоилдол 4,120 боллоо.
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 52 хүн эдгэрч эмнэлгээс гарсаар эдгэрсэн хүний тоо 3,083-д хүрэв. Энэ нь нийт батлагдсан тохиолдлын 73 хувийг эзэлж байна.
Өнөөдрийн байдлаар нийтдээ 1,014 хүн эмчлэгдэж байгаагаас:
Хөнгөн-917
Хүндэвтэр-89
Хүнд-5
Маш хүнд-3 хүн байгаа юм.
ЭМЯ-ны хэлтсийн дарга Г.Болдмаа “Гуравдугаар сарын 15-ны өдөр нийслэлд дархлаажуулалтын 40 цэгт 74 багийн 561 эмч ажилтан ажиллаж, 13,381 хүнийг дархлаажуулалтад хамруулсан. Нийслэлийн хэмжээнд нийт 126,449 хүнийг дархлаажуулалтад хамруулсан нь зорилтот бүлгийн 6 хувь юм. Өнөөдөр 19, 793 хүнийг дархлаажуулах төлөвлөгөөтэй ажиллаж байна.
Бид ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу вакцины тоо хэмжээндээ тааруулан эрэмбэлэн ангилалт хийдэг. Хамгийн түрүүнд эрүүл мэндийн ажилтнууд, халдварын голомтод ажиллаж буй хариу арга хэмжээний багийнхан, халдварт өртөх эрсдэл бүхий насны бүлгийнхэн, боловсролын салбарынхныг дархлаажуулалтад хамруулж байна.
Манай улсын хүлээн авсан нийт 464,400 тун вакцинаар 232,200 хүнийг дархлаажуулах бөгөөд одоогийн байдлаар 126,449 хүнийг дархлаажуулж, 105,000 хүн тун үлдээд байгаа. Үлдсэн вакцинаараа зорилтот бүлгийнхнийг дархлаажуулна. Зорилтот бүлгийн нийт 507,000 хүний 25 хувь дархлаажуулалтад хамрагдаад байна” гэдгийг хэллээ.
Энэ долоо хоногийн сүүлээр, дараа долоо хоногийн эхээр гээд вакцины татан авалт тасралтгүй үргэлжлээд явахыг ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр нэмж хэлэв.
More Stories
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
Ерөнхий сайд Н.Учрал: Монгол, Японы худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал /2026.09.29/ Япон, Монголын эв найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Т.Шимизү, Япон, Монголын нийгэмлэгийн тэргүүн Ш.Күбота тэргүүтэй найрамдлын...
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
