Сүхбаатарын талбайд УБЗАА-тай хамтран ажиллах гэрээ байгуулсан “Ю Би Констракшн” компанийн гэрээг цуцалж авто зогсоолын үйл ажиллагааг зогсоох шийдвэр гаргасан. Улмаар Газар зохион байгуулалтын албанаас тус компанид газар чөлөөлөх тухай мэдэгдэх хуудсыг хүргүүлсэн.
Гурав хоногийн дотор газраа чөлөөлөөгүй тохиолдолд хуулийн дагуу албадан чөлөөлөх арга хэмжээ авах ёстой. Газраа чөлөөлөөгүй тул өнөөдөр холбогдох албаныхан албадан буулгах ажиллагаа явагдлаа.
Энэ талаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн хэлэхдээ, “Газар эзэмших эрхийг захирамжаар хүчингүй болгосон учир тус газарт явагдаж байгаа үйл ажиллагаануудыг зогсоох ёстой. Прокурорын байгууллагад мэдэгдсэнийхээ дагуу, зогсож буй машинуудыг гаргаж, нэвтрэх хэсгүүдийн хашилтуудыг лацдах гээд зогсож байна. Үүний дараа хотын удирдлагууд энэ газарт дараагийн үйл ажиллагаануудаа явуулах байх” гэлээ.
Мөн НЗДТГ-аас “Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд талбайн газрыг ашиглахдаа улсад нэг ч удаагийн төлбөр төлж байгаагүй. Улаанбаатар хотын захирагчийн алба албан бичиг явуулдаг ч тодорхой хариу ирүүлдээгүй байсан. Орлогын 30 хувийг “Нийслэийн замын сан”-д төвлөрүүлэх ёстой ч, одоогийн байдлаар нэг ч төгрөг төлөөгүй учир бид шүүхэд хандах хуулийн үндэслэлтэй” гэв.
More Stories
“Хунт нуур” балетыг хоёр өөр театрын тавилтаар үзэгчдэд хүргэнэ
"Хунт нуур" балетын симфони оркестор хөгжим нь тухайн бүжгэн жүжгийн далай тэнгис, хунгуудын уран хөдөлгөөн, хүний хайр дурлалын ариун сайхныг...
“ДОРНОД УРАН” ХХК ШИНЭЭР БҮРТГЭГДЭЖ, МАРДАЙН УРАНЫ ТӨСЛИЙН БЭЛТГЭЛ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн байгууллагад “Дорнод Уран” ХХК нэртэй шинэ компани албан ёсоор бүртгэгдлээ. Тус компани...
Нийслэлийн дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх ААН-үүд шалгарч, батламжаа гардан авлаа
Нийслэлээс ашиглалтын шаардлага хангахгүй болсон орон сууцыг буулгаж, оршин суугчдын амьдрах нөхцөлийг сайжруулж барилгажуулах дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлж буй. Энэ...
МОНГОЛ-ОРОСЫН ХАМТАРСАН МАРДАЙН “УРАН”-Ы ТӨСӨЛ УРАГШИЛЖ БАЙНА
Монгол, Оросын хамтарсан ураны төсөл дахин хөдөлгөөнд орж байна. Монгол Улсын бүртгэлийн байгууллага 2025 оны зургадугаар сард “Дорнод Уран” нэртэй...
ТЭРТЭЭХ ХААЛТТАЙ МАРДАЙН ОРД НЭЭЛТТЭЙ ТӨСӨЛ БОЛОН ДАХИН СЭРГЭХ ГЭЖ БАЙНА
Зөвлөлтийн үеийн нууцлагдмал түүхтэй Мардайн ураны орд өнөөдөр шинэ шатанд шилжихэд бэлэн болжээ. Монгол, Оросын хамтарсан “Дорнод Уран” ХХК 2025...
“Тогтвортой байдлын яриа хэлэлцээ- 2025 Уур амьсгалын өөрчлөлт: Тэрбуман мод” чуулга уулзалт болно
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Тогтвортой байдлын яриа хэлэлцээ 2025 – Уур амьсгалын өөрчлөлт: Тэрбуман мод” чуулга уулзалт 2025 оны 06...