Өнгөрсөн онд улсын хэмжээнд мотоциклоор үйлдэгдсэн зам тээврийн 552 осол бүртгэгдсэн бөгөөд ослын улмаас 116 хүн амь насаа алджээ. Мөн 265 хүн бэртэл авсан байна. Нийт ослын 84.9 хувь нь орон нутагт бүртгэгдсэн байна. 2018 онд манай улсад бүртгэгдсэн мотоциклийн тоо өнгөрсөн оноос 16 хувиар нэмэгдсэн бол ослын тоо ч мөн 2.1 дахин нэмэгджээ.
Амиа алдсан иргэдийн дийлэнх нь толгойдоо гэмтэл авсан нь үхэлд хүргэх шалтгаан болсон дүгнэлт гарчээ. Энэ нь жолооч болон зорчигчид нь хамгаалалтын малгай өмсөж хэвшээгүй, мотоциклыг зориулалтаар нь зөв зохистой хэрэглэх дадал, мэдлэг, чадвар хангалтгүй байгааг харуулж байна. Мотоциклоор замын хөдөлгөөнд оролцохдоо хамгаалалтын малгай өмсөх нь үхэлд хүргэх эрсдлийг 40 хувиар бууруулдаг гэж олон улсад үздэг байна. Гэвч 2018 онд хөдөлгөөнд оролцохдоо хамгаалалтын малгай өмсөөгүй 2786 зөрчилд арга хэмжээ тооцжээ.
Монгол Улсад 55926 мотоцикл бүртгэлтэй байдгаас 13.6 хувь нь нийслэлд, 86.4 хувь нь орон нутагт бүртгэлтэй. Мотоциклийн хэрэглээгээр Баян-Өлгий, Өвөрхангай, Төв, Дорнод аймгууд тэргүүлж байна.
Эх сурвалж: Тээврийн цагдаагийн алба
More Stories
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫН ШУУРХАЙ ХУРАЛДААН БОЛЛОО
Өнөөдөр \2026.07.06\ Хууль зүй, дотоод хэргийн сайдын шуурхай хуралдааныг зохион байгуулж, харьяа агентлаг, байгууллагуудын удирдлагууд, ХЗДХЯ-ны газрын дарга нар оролцлоо....
Өнөөдрөөс эхлэн 18 нас хүрээгүй иргэнийг скүүтер, мопед, суррон унахыг хориглоно
Өнөөдрөөс эхлэн 18 нас хүрээгүй иргэнийг скүүтер, мопед, суррон унахыг хориглоно. Хэрвээ хүүхдүүд эдгээрийг ашиглаж замын хөдөлгөөнд оролцвол эцэг эх,...
Айл өрхийн цахилгааны тарифийг нэмэгдүүлж ажилчдын цалингаа нэмэхээр болжээ
Эрчим хүчний ҮЭХ-с өнөөдрөөс эхлэн ажил хаялт зохион байгуулахаа мэдэгдсэн. Үүнтэй холбоотойгоор өчигдөр орой Эрчим хүчний сайд Б.Найдалаа мэдэгдэл гарган...
БНСУ хиймэл оюуны эрин үед өрсөлдөх дижитал дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх хөрөнгө оруулалтын үлэмж төлөвлөгөө зарлалаа
Энэ хүрээнд чип үйлдвэрлэл болон дата төвийн төслүүдэд Samsung Electronics, SK Hynix тэргүүтэй үндэсний компаниудаас багадаа 1,350 их наяд вон...
Долоодугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
Цаг уурын байгууллагын гаргасан долоодугаар сарын мэдээллээр агаарын дундаж температур баруун аймгуудын нутгаар олон жилийн дунджаас дулаан, харин зүүн аймгуудын...
“Ард түмэн” гэж уйлсан дүр, ард нь өрнөх томилгоо
Сэтгүүлч Х.Ганзаяа Камерын өмнө “ард түмэн” гэж уйлж хувилгаан дүр эcгэж, цаанаа томилгоогоо наадмын өмнө шургуулдаг та нар бузар худалч...
