
Сонгуулийн өмнөх жилийн төсвийг УИХ арайхийн хугацаанд нь амжиж баталлаа. Гэсэн ч Монгол Улсын Ерөнхийлөгч төсөвт бүхэлд нь болон хэсэгчилсэн байдлаар хориг тавьж, ирэх онд тодотгол хийх замаар асуудлыг шийдэхээр боллоо.
Эрх баригчид сонгуулийн мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн тулд орон нутагт бүтээн байгуулалтын ажил түлхүү хийхээр төсөвлөсөнтэй зарим гишүүн санал нийлэхгүй байсан юм. Мөн хавтгайрсан халамжийн бодлого хэрэгжүүлэх нь гэх шүүмжлэл ч төсөв хэлэлцэх үеэр гарч байлаа. Тэгвэл манай улс ирэх онд халамжийн хөтөлбөрт 67 тэрбум төгрөг зарцуулахаар тусгаад байна. Үндсэндээ энэ жилийнхээс бага тоо л доо. Ямартай ч ирэх онд энэ жилээс хэрэгжүүлсэн “Цалинтай ээж” хөтөлбөрөө үргэлжлүүлэх аж. Уг хөтөлбөрийг энэ жилээс улсын хэмжээнд 0-3 насны хүүхдээ асарч буй эхэд олгохоор шийдвэрлэсэн. Энэ хүрээнд 2018 онд 135 мянган эх “Цалинтай ээж” хөтөлбөрт хамрагдахаар тооцоолж, улсын төсөвт 81 тэрбум төгрөг тусгасан юм.
Мөн цалин тэтгэврийг нэмэгдүүлэхэд ирэх онд 672.6 тэрбум төгрөг суулгажээ.
2019 онд нийгмийн даатгалын сангаас олгох бүх төрлийн тэтгэврийг инфляцын түвшинтэй уялдуулан нэмэгдүүлэхэд 119.5 тэрбум төгрөг, нийгмийн халамжийн тэтгэврийг зүүн бүсийн амьжиргааны доод түвшинтэй уялдуулж харин халамжийн тэтгэмжийг инфляцын түвшинтэй уялдуулан нэмэгдүүлэхээр тооцож нийт 21.2 тэрбум төгрөгийг төсөвт тусгаад байна. Ингэснээр нийгмийн халамжийн сангаас тэтгэвэр,тэтгэмж авч буй нийт 134.9 мянган хүний орлого сар бүр нэмэгдэх аж. Түүнчлэн ирэх онд нийгмийн даатгалын сангаас 1,086.0 мянган хүн тэтгэвэр, тэтгэмж авахаар байгаа нь 2018 оноос 25.4 мянган даатгуулагчаар нэмэгдэхээр байна. Үүнээс тэтгэврийн даатгалын сангаас тэтгэвэр авагчдын тооны цэвэр өсөлт 23.1 мянгад хүрэх аж.
Халамжийн санг нэгдсэн удирдлагаар хангаж, үйлчилгээг цаг хугацаанд нь шуурхай хүргэхээр холбогдох албаныхан тооцоолжээ. Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт үйлчилгээнд жилд зарцуулж байгаа нийт хөрөнгийн 42 хувийг орон нутгийн төсвөөс санхүүжүүлж байна. Энэ нь орон нутгийн нийт зардалд хамгийн өндөр дүнг эзэлж улмаар орон нутгийн төсвийн орлогын бүрдэлтэй уялдуулан оны эхний хагас жилд тэтгэвэр, тэтгэмжийн зардлыг санхүүжүүлэхэд орон нутагт хүндрэл учруулж байгаа аж. Түүнчлэн халамжийн зардалд зориулан улсын төсвөөс орон нутгийн төсөвт олгосон санхүүгийн дэмжлэгийг бусад зориулалт, арга хэмжээнд шилжүүлэн санхүүжүүлж, төсвийн сахилга батыг алдагдуулах тохиолдол цөөнгүй гарчээ.
Дээрээс нь нийт хүүхдийн 80 хувьд сар бүр 20 мянган төгрөг олгохоор болсон. Мөн ирэх оноос хүсэлт гаргасан хүүхэд бүрт олгох шийдвэрийг Засгийн газраас гаргаад буй. Ингэснээр 912 мянган хүүхдэд 218 тэрбум төгрөг олгох тооцоог Сангийн яам хийжээ. Нийт хүүхдийн 60 орчим хувь буюу 684 мянган хүүхдэд олгоход 164 тэрбум төгрөгийг зарцуулж байсан аж.
More Stories
15 ДАВХАРЫНХАН АМЬ АВРАХЫН ТУЛД АТГ, ПРОКУРОРТОЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ХҮСЭЛТ ГАРГАЖЭЭ
Хилийн чанад руу гарсан “Херо” энтертаймэнтийн захирал Б.Баатар, “Бодь интернэшл” компанийн гүйцэтгэх захирал А.Амундра нарын сураг Их Британи улсад гарчээ....
39 дэх удаагийн номын баяр тавдугаар сарын 15-нд эхэлнэ
39 дэх удаагийн “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд” ирэх тавдугаар сарын 15-17-нд Төв талбайд болно. Номын баярт тогтмол 300 мянга...
ЗГ: Импортын зарим барааны гаалийн албан татварын хувь, хэмжээг тогтооно
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар Эрүүл мэндийн салбарынхны цалингийн тогтолцоог цэгцлэх, бизнес эрхлэгчдэд тулгамдсан асуудлыг чөлөөлөх зэрэг...
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төсөл: Хэн, юу хэлэв?
Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн “УИХ-ын тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах буюу “УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах” тухай хуулийн төсөл олны...
Насан хүрээгүй хүүхэд мотоцикл унаж яваад осол гарган, бэртжээ
Цагдаагийн байгууллагад өчигдөр Архангай аймгийн нутаг дэвсгэрт “Автомашин мотоциклтой мөргөлдсөн байна” гэх дуудлага мэдээлэл ирснийг шалгахад Тоёота лексус маркийн тээврийн...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нийслэлийн Налайх дүүрэгт ажиллаж иргэдтэй уулзлаа. Ерөнхийлөгчийг дүүргийн төв талбайд дүүргийн удирдлагууд болон Налайх цэргийн...
