Багануурын ордын тусгай зөвшөөрөлтэй холбогдох “Алтайнгянт” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн анхан шатны шүүх хурал 2018 оны арваннэгдүгээр сарын 07-нд Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд болж “Алтайнгянт” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна. Ингэснээр тус компанид Багануурын ордод ашигт малтмалын хайгуулын үйл ажиллагаа эрхлэхээр олгосон тусгай зөвшөөрөл хүчингүй болж байгаа юм.
Улсын төсвийн хөрөнгөөр хайгуулхийж, нөөцийг нь тогтоосон тус ордод Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох зохицуулалтуудыгзөрчин 2006 оны арваннэгдүгээр сарын 06-нд Ашигт малтмалын газрын даргын тушаалаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг “Алтайгоулд” ХХК-д олгосон бөгөөд улмаар тус компани өөрийн эзэмшилд байсан дээрх тусгай зөвшөөрлийг 2010 онд “Алтайнгянт” ХХК-д шилжүүлсэн байдаг.
“Багануур” ХК-ийн зүгээс хууль зөрчин олгосон тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох асуудлаар 2008 оноос эхлэн холбогдох төрийн захиргааны болон шүүхийн байгууллагуудад удаа дараа гомдол гаргаж, хянан шийдвэрлүүлсний үндсэн дээр 2012 оны аравдугаар сарын 23-ны өдрийн Ашигт малтмалын газрын даргын 616 дугаар тушаалаар дээрх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгожээ.
“Алтайнгянт” ХХК-ийн зүгээс 2015 онд Ашигт малтмалын газрын даргын дээрх тушаалыг хууль бус хэмээн үзэж, захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасныг шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон үндэслэлээр захиргааны шүүх тус нэхэмжлэлийг хүлээж аваагүй байдаг боловч “Алтайнгянт” ХХК 2016 онд Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхээр нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэснээр уг хэрэг маргаан өнөөдрийг хүртэл сунжран бүрэн шийдвэрлэгдээгүй явсаар ирсэн юм.
More Stories
15 ДАВХАРЫНХАН АМЬ АВРАХЫН ТУЛД АТГ, ПРОКУРОРТОЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ХҮСЭЛТ ГАРГАЖЭЭ
Хилийн чанад руу гарсан “Херо” энтертаймэнтийн захирал Б.Баатар, “Бодь интернэшл” компанийн гүйцэтгэх захирал А.Амундра нарын сураг Их Британи улсад гарчээ....
39 дэх удаагийн номын баяр тавдугаар сарын 15-нд эхэлнэ
39 дэх удаагийн “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд” ирэх тавдугаар сарын 15-17-нд Төв талбайд болно. Номын баярт тогтмол 300 мянга...
ЗГ: Импортын зарим барааны гаалийн албан татварын хувь, хэмжээг тогтооно
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар Эрүүл мэндийн салбарынхны цалингийн тогтолцоог цэгцлэх, бизнес эрхлэгчдэд тулгамдсан асуудлыг чөлөөлөх зэрэг...
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төсөл: Хэн, юу хэлэв?
Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн “УИХ-ын тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах буюу “УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах” тухай хуулийн төсөл олны...
Насан хүрээгүй хүүхэд мотоцикл унаж яваад осол гарган, бэртжээ
Цагдаагийн байгууллагад өчигдөр Архангай аймгийн нутаг дэвсгэрт “Автомашин мотоциклтой мөргөлдсөн байна” гэх дуудлага мэдээлэл ирснийг шалгахад Тоёота лексус маркийн тээврийн...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нийслэлийн Налайх дүүрэгт ажиллаж иргэдтэй уулзлаа. Ерөнхийлөгчийг дүүргийн төв талбайд дүүргийн удирдлагууд болон Налайх цэргийн...
