1997 онд америкийн уулчид Жим Уилсон, Жим Блоу нар Аляскийн зүүн хэсгийн оргилд авирахаар гарчээ. Уулсын оргил тэднийг 45 м/с хүртэл хурдтай цасан шуургаар шуурч угтсан гэнэ. Уилсон, Блоу хоёр 3500 метрийн өндөрт авираад, цааш явж чадахгүй зогсохоос өөр аргагүй болов. Мөсөн дээр майханд 10 хонохдоо хоол хүнсээ хэмнэж, спирт ууж дулаацсаар амьд мэнд гарчээ. “Хэрэв таниас цасан шуургатай амь дүйн тэмцэж байгаа хүн юу мэдэрдгийг асуувал “Уйддаг юм” гэж хэлээрэй. Майханд давчуу, Жим автын механикаар Аризонад хэрхэн ажиллаж байснаа байнга ярина. Энэ хугацаанд би 40 фунт (16.3 кг) турж билээ. Хоол дутагдсанаас болсон уу, эсвэл Жимийн ярианаас залхаж турсан уу, сайн мэдэхгүй байна” хэмээн Уилсон ярьжээ.

Магаданы загасчин Андрей Тимченко хагарсан мөсөн дээр тэнгисийн мандалд 9 хоног хөвжээ. Аврах багийнхан түүнийг хурдан олох байсан ч, эхнэр нь дуртай зүйлээ хийж яваа нөхөртөө саад болохгүй гэж 7 хоног хүлээхдээ түүнийг сураггүй алга болсон хэмээн мэдэгдээгүй байна. Андрейн хүнс гэвэл гаатай чихэр нэг уут, загас барих амьд өт хэдхэн ширхэг байв. Нэхий дээл, эсгий гутал ч түүнийг тэсгим хүйтнээс олигтой хамгаалаагүй тул аврах багийнхан очиход аль хэдийн ухаангүй байсан гэнэ. 3 сарын дараа эмнэлгээс гарахдаа 31 кг хассан бөгөөд ахиж загасны тухай ярих хүсэлгүй болсон ажээ.

Армений иргэн, 20 настай Гор Азарян гэгч залуу, эцэг эхийнхээ шахалтаар тэдний найзын охинтой гэр бүл болжээ. Тэрээр өөр бүсгүйд хайртай байсан боловч сэтгэл зүрхээ биш аав ээжийн шийдвэрийг ийнхүү дагасан аж. Хуримын анхны шөнө хархүүгийн бие муудаж, түргэн тусламж дуудан ходоодоо угаалгахад хүрсэн гэнэ. Үүнээс хойш түргэний эмч нар Азаряны гэрт бараг өөрийн хүмүүс болжээ. Учир нь эр нөхрийн үүргээ гүйцэтгэх болонгуут Горын шөрмөс татаж, бөөлжиж эхэлдэг. Хуримаа хийгээд 1 сар өнгөрөхөд тэр 18 кг турсан бөгөөд эхнэртээ хүрч чадаагүй ажээ. Ингээд гэрлэлтийн гэрээний нөхцлийг биелүүлээгүй гэсэн үндэслэлээр гэрлэлтийг шүүхээс цуцалсан байна.

1970 онд америкийн сансрын Аполлон хөлгийн багийнхан сар луу ниссэн. 6 хоногийн хэт ачаалал, жингүйдэл, хүйтэн хот-дог болон жимсний шүүсээр хооллох, шар айраг уух боломжгүй зэргээс шалтгаалан дунджаар хүн тус бүр 8 кг жин хаяж байжээ.

1999 онд америкийн гал сөнөөгч Роберт Богуцкий гэнэт гэгээрэхээр шийдсэн байна. Амралтаараа найз бүсгүйн хамт Австралид явж байхад нь энэ санаа түүнд төрсөн ажээ. Ингээд бүсгүйдээ “Миний амьдрал, бодол санаа нүглээр дүүрэн” гэж хэлээд Их цөлийг зорин гарсан гэнэ. “Ийнхүү түүнийг хэн ч дахин хараагүй юм гэдээг” гэж төгсөх байсан ч Богуцкийд аз тохиож, байрласан зочид буудлаасаа 340 км-ийн зайд, хуурай цөл дунд 40 хоногийн дараа олджээ. Бодол санаагаа ариусгаж чадсан эсэхийг нь мэдэхгүй ч, цөлийн ургамал, шавартай заваан усаар голоо зогоосоор 26 кг турсан гэдэг. Түүнийг эмнэлгээс гаргаад шууд гэр рүү нь буцаасан бөгөөд Австрали тивд ахин хөл тавихгүй байхыг хүсжээ.

More Stories
Өнөөдрөөс эхлэн 18 нас хүрээгүй иргэнийг скүүтер, мопед, суррон унахыг хориглоно
Өнөөдрөөс эхлэн 18 нас хүрээгүй иргэнийг скүүтер, мопед, суррон унахыг хориглоно. Хэрвээ хүүхдүүд эдгээрийг ашиглаж замын хөдөлгөөнд оролцвол эцэг эх,...
Айл өрхийн цахилгааны тарифийг нэмэгдүүлж ажилчдын цалингаа нэмэхээр болжээ
Эрчим хүчний ҮЭХ-с өнөөдрөөс эхлэн ажил хаялт зохион байгуулахаа мэдэгдсэн. Үүнтэй холбоотойгоор өчигдөр орой Эрчим хүчний сайд Б.Найдалаа мэдэгдэл гарган...
БНСУ хиймэл оюуны эрин үед өрсөлдөх дижитал дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх хөрөнгө оруулалтын үлэмж төлөвлөгөө зарлалаа
Энэ хүрээнд чип үйлдвэрлэл болон дата төвийн төслүүдэд Samsung Electronics, SK Hynix тэргүүтэй үндэсний компаниудаас багадаа 1,350 их наяд вон...
Долоодугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
Цаг уурын байгууллагын гаргасан долоодугаар сарын мэдээллээр агаарын дундаж температур баруун аймгуудын нутгаар олон жилийн дунджаас дулаан, харин зүүн аймгуудын...
“Ард түмэн” гэж уйлсан дүр, ард нь өрнөх томилгоо
Сэтгүүлч Х.Ганзаяа Камерын өмнө “ард түмэн” гэж уйлж хувилгаан дүр эcгэж, цаанаа томилгоогоо наадмын өмнө шургуулдаг та нар бузар худалч...
Даншиг наадамд улсын заан Д.Анар түрүүлж, улсын начин Б. Түвшинтөгс үзүүрллээ
Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр "Хүрээ цам-Даншиг наадам 2026" шашин, соёлын наадмын хүчит бөхийн барилдаанд түрүүлж, үзүүрлэсэн болон шөвгөрсөн бөхчүүдэд...
