Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит нисгэгчгүй нисэх хэрэгслийн жолоодлогын аварга шалгаруулах “ДРОНОКОН-2026” олон улсын тэмцээн “Буянт-Ухаа олон улсын нисэх буудал”-д хоёр өдрийн турш зохион байгуулагдаж байна.
Тус тэмцээнийг Монгол Улсын Их Хурлын 2020 оны 52 дугаар тогтоолоор баталсан “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын зорилт, мөн Засгийн газрын 2024 оны 209 дүгээр тогтоолоор баталсан нисгэгчгүй нисэх төхөөрөмж ашиглалтын талаар авах арга хэмжээний хүрээнд зохион байгуулж буй бөгөөд цахим хөгжил, инновац, дэвшилтэт технологи, залуучуудын хөгжил болон нисгэгчгүй нисэх хэрэгслийн салбарыг дэмжих зорилттой юм.




Нисгэгчгүй нисэх хэрэгслийн спортыг хөгжүүлэх замаар дроны технологийг нутагшуулж, үндэсний аюулгүй байдал, хөдөө аж ахуй болон бусад салбарт үр дүнтэй ашиглах бодлогыг дэмжих зорилготой тус тэмцээн мэргэжлийн, сонирхогчдын, тоглоомын, өөрөө угсрах гэсэн дөрвөн төрлөөр явагдана. Мөн тус тэмцээнд “5 инчийн мэргэжлийн дроны уралдаан”, “65мм-ийн бага оврын дроны уралдаан”, “Дроны хөлбөмбөг” гэсэн 3 төрлөөр Бүгд найрамдах Хятад ард Улс, Солонгос, Оросын холбооны Улс, Япон, Казакстан, Монгол зэрэг 6 улсын 52 баг тамирчид оролцож, шилдгүүдээ тодруулна.
Харин “BU-AIRSHOW” буюу “Буянт-Ухаа Эйр Шоу” арга хэмжээ нь Монгол Улсын нисэхийн салбарын үйл ажиллагааг сурталчлан таниулах, салбар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор олон нийтэд нээлттэй зохион байгуулагддаг тусгай хөтөлбөрт арга хэмжээ юм. Тус арга хэмжээ нь2022 оноос эхлэн жил бүр зохион байгуулагдаж байгаа бөгөөд жил бүр өөрийн онцлог хөтөлбөртэйгөөр олон нийтэд хүрдэг. Тухайлбал, 2023 онд Монгол Улсын Батлан хамгаалах яамны баг тамирчид МиГ-29 загварын сөнөөгч онгоцоор, 2025 онд ОХУ-ын алдарт “Стрижи” баг МиГ-29 загварын сөнөөгч онгоцоор уран нислэгийн үзүүлбэр толилуулсан билээ.
Харин энэ жил Монгол Улсад “Dronechon 2026”-тай зэрэгцэн зохион байгуулагдаж байгаагаараа онцлог бөгөөд нисэхийн салбар, дрон технологи, олон нийтийн хөтөлбөр, соёл урлаг, танин мэдэхүйн арга хэмжээг нэг дор цогцлоох юм.
More Stories
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
Ерөнхий сайд Н.Учрал: Монгол, Японы худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал /2026.09.29/ Япон, Монголын эв найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Т.Шимизү, Япон, Монголын нийгэмлэгийн тэргүүн Ш.Күбота тэргүүтэй найрамдлын...
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
