Португал Улсын Лиссабон хотноо зохион байгуулагдаж буй агаарын навигацийн олон улсын “Airspace World 2026” арга хэмжээний үеэр “Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК болон Унгар Улсын агаарын навигацийн үйлчилгээний байгууллага болох HungaroControl хооронд хамтын ажиллагааны тухай Харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа.
Санамж бичигт “Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК-ийг төлөөлж Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Э.Энхзориг гарын үсэг зурсан бөгөөд талууд агаарын навигацийн үйлчилгээний аюулгүй байдал, үр ашиг, технологийн шинэчлэлийг дэмжих чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр тохиролцов.
Харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд алсын зайн нислэгийн удирдлагын цамхгийн үйлчилгээ (Remote Tower Service), хүнгүй агаарын хөлгийн нислэгийн хөдөлгөөний удирдлагын (UTM) систем, хүнгүй агаарын хөлгийн системийн (UAS) зохицуулалт, мэргэжилтэн бэлтгэх, сургалт, семинар зохион байгуулах, мэдлэг, туршлага солилцох чиглэлээр хамтран ажиллахаар тусгасан байна.
Энэхүү хамтын ажиллагаа нь Монгол Улсын агаарын навигацийн салбарын хөгжил, технологийн чадавхыг нэмэгдүүлэх, олон улсын шилдэг туршлагыг нэвтрүүлэхэд чухал ач холбогдолтой юм.


NCAC SOLLC AND HUNGAROCONTROL SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING ON COOPERATION
During the international air navigation industry event Airspace World 2026, held in Lisbon, Portugal, the National Civil Aviation Center State-Owned Limited Liability Company (NCAC SOLLC) of Mongolia and HungaroControl, the Air Navigation Service Provider of Hungary, signed a Memorandum of Understanding (MoU) on Cooperation.
The MoU was signed on behalf of NCAC SOLLC by Mr. Enkhzorig Enkhmandal, Acting Chief Executive Officer. Through this agreement, the Parties expressed their commitment to expanding cooperation in areas that support the safety, efficiency, and technological advancement of air navigation services.
Under the framework of the MoU, the Parties intend to collaborate in the fields of Remote Tower Services (RTS), Unmanned Traffic Management (UTM) systems, Unmanned Aircraft Systems (UAS) regulatory support, as well as capacity building, training, workshops, seminars, and knowledge and experience exchange.
This cooperation is expected to contribute to the development of Mongolia’s air navigation sector by strengthening technological capabilities, fostering innovation, and facilitating the adoption of international best practices.
More Stories
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
