“Улсын арслан” цолтнуудад хүндэтгэл үзүүлэх улс, аймаг, цэргийн цолтой хүчит 128 бөхийн барилдаан өнөөдөр Бөхийн өргөөнд боллоо.

Энэ үеэр Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт “Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК болон Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний албаны хамт олон нь Архангай аймгийн Булган сумын харьяат улсын арслан, Монгол Улсын гавьяат тамирчин Дуламжавын Мөнх-Эрдэнэд хүндэтгэл үзүүллээ.

“Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК-ийн Хамтын ажиллагааны газрын дарга Р.Амарбаясгалан хамт олноо төлөөлөн ирж, УБ-БЭЭЖИН-УБ хоёр талын олон улсын нислэгийн тийз, нэг сая төгрөгийг гардууллаа.

“Монголын ард түмэн, бөх сонирхогчид “аваргын дайтай арслан” хэмээн хүндэтгэдэг Улсын арслан Д.Мөнх-Эрдэнэ иргэний нисэхийн салбарт эзэмшсэн мэргэжлээрээ олон жил хичээл зүтгэлээ зориулан ажиллаж, үндэсний бөхийн торгон ногоон дэвжээнээ төдийгүй эх орон, олон улсад нисэхийн салбарын нэр хүндийг алдаршуулж өндөрт өргөж яваа алдартан билээ.

Улсын наадамд нийт таван удаа үзүүрлэж, 12 удаа шөвгөрсөн хүчтэн таныхаа гавьяа зүтгэлийг салбарын хамт олон гүнээ хүндэтгэдгийн зэрэгцээ таньд болон гэр бүлд эрүүл энх, аз жаргал, хамгийн сайн сайхын бүхнийг хүсэн ерөөе.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Previous post Oлон улсын нисэхийн мэдээллийн үйлчилгээний өдөр тохиож байна
Next post Боловсролын үнэлгээний төвөөс 2026-2027 оны хичээлийн жилийн Их, дээд сургуульд элсэгчдийн Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарийг албан ёсоор баталлаа